Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.
Энэхүү хуулийн төсөлд Улсын Их Хурлын гишүүдийн олонхи Улсын Их Хурлын даргыг огцруулах тухай саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавибал нэн яаралтай журмаар хэлэлцүүлэх асуудлыг тусгаж, дагаж мөрдөх хугацааг заасан байна.
“Хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын үйл ажиллагаа гацаанаас гарах, хүлээгдэж буй нийгэм, эдийн засгийн асуудлууд шийдвэрлэгдэх, хууль дээдлэх ёс бэхжих зэрэг эерэг үр дагавар бий болно.
Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, холбогдох бусад хуультай нийцсэн бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан болно” хэмээн төслийн танилцуулгад дурджээ.
Эх сурвалж: www.parliament.mn
Ичиг Ичиг 2019-01-04 24.8.194.87
Аяа бас, олонх оо хүндэлдэггүй Энхболд ичиг ичиг Аяа бас, хуулийн ард нуугдаж ёс зүйгээ мэддэггүй Энхболд ичиг ичиг Аяа бас, хууль сахиулах албанд гар хөлөө тавиад шударга бусын хонгилыг удирдах Энхболд ичиг ичиг Аяа бас, 60 тэрбумын хэргийг хэрэгжүүлсэн ч бай хэрэгжүүлээгүй бай төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар оролдсон Энхболд ичиг ичиг Аяа бас, ширэн нүүрлэсэн, ичих нүүрээ элгэндээ наасан Энхболд ичиг ичиг. Ёс зүйгээрээ өргөдлөө өгөөд огцор л доо ингэж огцороод онигоотой юм
ХАМАГ АМЬТАНЫ ТУСЫН ТУЛД ЭХЛЭЭД ЖОНКУУГ ЗАЙЛУУЛЬЯ 2019-01-04 175.38.95.65
ЖОНКУУ ТӨМӨР ЗАМЫН 280 САЯ ЛУЙВАР АА ДАРАХ ГЭЖ ЗИКАГИЙН ХАМТ МОНГОЛЧУУДЫГ, ТӨРИЙГ ЖИНХЭНЭ САМАРЧ БАЙНА ДӨӨ, СҮР ДАНЗАН ТОПОР ИХ ХӨЛДҮҮ ***р ЮМ ДАА, АРГАГҮЙ Л ЦЭРГИЙН БАГА ДАРГААС ХЭТРЭХГҮЙ СЭТГЭНЭ… БОЛОВСРОЛТОЙ, МЭДЛЭГ ЧАДВАРТАЙГАА ИЧГҮҮР СОНЖУУРГҮЙ ***р**д НЬ БАРЬЖ ИДЭЭД ДУУСЛАА…
МОНГОЛЫГ ЯЛСАН ЖАНХУУГ ОГЦРУУЛЬЯ ! 2019-01-04 202.131.227.50
Hamgiin turuund ene atiisan 2 tairdas boloh janhuu zika virus 2-g Mongoliin turuus uurd zailuulah heregtei!!! Ternii daraa uih-g taraaya!!!
болдоо 2019-01-04 202.179.24.169
хамгийн түрүүнд бол чи өөрөө зайлбал яасын