Мах, ногооны үнэ нэмэгджээ | News.MN

Мах, ногооны үнэ нэмэгджээ

Мах, ногооны үнэ нэмэгджээ

Мах, ногооны үнэ нэмэгджээ

Өнгөрсөн оноос эхлэн үнэ нь тасралтгүй өссөөр байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ шинэ он гарсан ч зогссонгүй, нэмэгджээ. Нийслэлийн статистикийн газраас хийсэн долоо хоног бүрийн үнэ ханшийн судалгаагаар үхэр, хонины мах 60-70 төгрөгөөр нэмэгдэж, ногооны үнэ 0.9 хувиар өссөн байна.

Тодруулбал, 2019 оны нэгдүгээр сарын нэгдүгээр долоо хоногийг өмнөх долоо хоногтой нь харьцуулахад үхрийн ястай махны үнэ 60 төгрөгөөр буюу 0.7 хувиар өсч  килограмм нь дунджаар 8580 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Хонины ястай махны үнэ 70 төгрөгөөр нэмэгдэж килограмм нь 6955, цул махны үнэ 115 төгрөгөөр нэмэгдэж 6000-7000 мянган төгрөгийн үнэтэй  худалдаалагдаж байгаа юм.

Шинэ оны нэгдүгээр долоо хоногт ногооны үнэ мөн л өсч монгол лууван 1085 төгрөгөөр, байцай 1.4 хувиар нэмэгдэж 1075 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Харин гурилын үнэ тогтвортой буюу нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1200 төгрөг, 2-р зэргийнх 800-1000 төгрөгийн үнэтэй байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хэлбэр 2019-01-04 202.9.42.217

Хөгийн цагаан сар бас нөлөөлж байгаа, нэг хамаатан сатан болоол орж ирж, гарч явна тийм сүрхий юм бол энгийн үедээ орж гардаг бай л да баяраар айл хүндрүүлээл. Хэлбэр хөөх өвчин тусцан хүмүүм Монголчууд сая хэд хоног ширхэглэн будрах гээл шүлэглээл солиороод байсан одоо бас нэг шүлэг нээх их ийш тийшээ явуулах байхдаа.

Avatar

Зочин 2019-01-04 64.119.19.244

ХЭДЭН ХЯТАД Л МОНГОЛЧУУДЫН ИДЭХ МАХНЫ ҮНИЙГ БАРЬЖ, БУЛЧИН МАХ ИДЭХ ҮҮ ЦОРОЙ ИДЭХ ҮҮ ГЭДГИЙГ ЗОХИЦУУЛЖ БАЙНА ДАА.

Avatar

зочин 2019-01-04 66.181.168.199

Монголчууд нийгмийн харилцаанд хүссэн ч хүсээгүй ч ордог гэдгийг хэзээ ойлгох юм болоо.Өнөөдөр хэн нэгэн шуналын сэтгэлээр өөрт хамаарах юмны үнийг өсгөж ашгаа нэмж олж байна гэсэн тэнэг ойлголттой. Маргааш тэр үнэтэй юмнаас чинь авсан бусад хэн нэгэн өөрт хамаарах юмаа бас л чамд зориулж өсгөдөг. Имй энгийн харилцааны нэгээхэн талыг ойлгодоггүй үхэрнүүд одоо яахав дээ тэнэгтээд л байж байхаас.

Avatar

zochin 2019-01-04 68.148.158.2

Odoo mongol hun mongol hunee barij ideed hunii mahchinguud bolno doo. Shunaliin don buzar bolson tul aav eej ur huuhed eh oron burhan tenger baigaa buh zuilee damlan hudaldaj altaar baaj sheesen ch cadahgui berd shulam bolno doo.

Avatar

qwerty 2019-01-04 103.229.120.215

Ингээд л монголчууд солиороод эхэлдэг юм да. Эх оронч сэтгэл байхгүй, нэг нэгэндээ хайргүй, алсын хараа байхгүй, хэдэн халтар төгрөгний төлөө Бурхан тэнгэрээ ч худалдана тэгсэн байж аймар том том юм хуцна. Боль доо, хүний төлөө нийгэмд амьдармаар бна ш дэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж