Мах, ногооны үнэ нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2019.01.04-нд нийтлэгдсэн

Мах, ногооны үнэ нэмэгджээ

Мах, ногооны үнэ нэмэгджээ

Өнгөрсөн оноос эхлэн үнэ нь тасралтгүй өссөөр байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ шинэ он гарсан ч зогссонгүй, нэмэгджээ. Нийслэлийн статистикийн газраас хийсэн долоо хоног бүрийн үнэ ханшийн судалгаагаар үхэр, хонины мах 60-70 төгрөгөөр нэмэгдэж, ногооны үнэ 0.9 хувиар өссөн байна.

Тодруулбал, 2019 оны нэгдүгээр сарын нэгдүгээр долоо хоногийг өмнөх долоо хоногтой нь харьцуулахад үхрийн ястай махны үнэ 60 төгрөгөөр буюу 0.7 хувиар өсч  килограмм нь дунджаар 8580 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Хонины ястай махны үнэ 70 төгрөгөөр нэмэгдэж килограмм нь 6955, цул махны үнэ 115 төгрөгөөр нэмэгдэж 6000-7000 мянган төгрөгийн үнэтэй  худалдаалагдаж байгаа юм.

Шинэ оны нэгдүгээр долоо хоногт ногооны үнэ мөн л өсч монгол лууван 1085 төгрөгөөр, байцай 1.4 хувиар нэмэгдэж 1075 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Харин гурилын үнэ тогтвортой буюу нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1200 төгрөг, 2-р зэргийнх 800-1000 төгрөгийн үнэтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж