Хятадын технологийн хамгийн алдартай компани болох “Huawei” арванхоёрдугаар сарын 31-ний өдөр өөрийн албан ёсны твиттер хуудсаараа дамжуулан тус компанийн хэрэглэгчдэдээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлсэн байна. Гэхдээ өөрийн хамгийн том өрсөлдөгч болох “Apple” компанийн “Iphone” утаснаас мэндчилгээг нийтэлсэн нь цахим орчинд маш олон хүний анхаарлыг татжээ. Уг мэндчилгээнд “Huawei компанийг сонгосон бүх хэрэглэгчиддээ ирж буй 2019 ондоо аз жаргалтай байхыг хүсэн ерөөе! Ирэх онд бидний өмнөө тавьж буй гол зорилт бол хэрэглэгчидтэйгээ илүү ойр ажиллах” хэмээн бичсэн байв.
Үүнийг анх шинэ гарсан техник технологийн мэдээллийг олж “Youtube” сувагт оруулдаг “MKBHD” нэртэй хэрэглэгч өөрийн твиттер хуудсандаа нийтэлсэн нь “Huawei” компани мэндчилгээгээ устгахаас өмнө маш олон хүмүүст таржээ. Канадад баривчлагдсан “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоугийн хэргээс хойш Хятад улс “Iphone” утаснаас татгалзаад байсан билээ. Үүнээс гадна зарим эх сурвалжуудын мэдээллээр “Huawei” компани “Apple” –ийн үйлдвэрлэсэн гар утас, тоног төхөөрөмж хэрэглэвэл торгох, шийтгэх арга хэмжээ авна хэмээн сүрдүүлсэн гэсэн мэдээлэл ч гарсан юм.
Эх сурвалж:KOREATIMES
Холбоотой мэдээ