Порошенкогийн бие хамгаалагчийн аминд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2019.01.04-нд нийтлэгдсэн

Порошенкогийн бие хамгаалагчийн аминд хүрчээ

Порошенкогийн бие хамгаалагчийн аминд хүрчээ

Украины Төрийн хамгаалалтын албаны ажилтан энэ сарын 2-ны орой Киевийн төвд амиа алдсан талаар нэгдүгээр сарын 3-ны пүрэв гаригт тус улсын хууль сахиулахын албаны эх сурвалж мэдээлсэн байна.

Эл хэрэг тухайн өдрийн 22:30 цагийн орчимд болсон бөгөөд хохирогчийг хоёр нохойтойгоо зугаалж явах үед нэгэн машин зогсоол дээр ирж зогсчээ. Машинаас бууж ирсэн хүн хохирогчтой маргалдаж, улмаар толгойн тус газарт нь нэг удаа цохиж, газар унагажээ. Хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн боловч амийг нь аварч чадаагүй байна. Хохирогч нь 26 настай, Украины Төрийн хамгаалалтын албаны ажилтан төдийгүй Украины төрийн тэргүүний бие хамгаалагч Василий Хмелюк байсан нь тодорхой болжээ.

"Вести Украин"-д мэдээлснээр, энэхүү аллагад Украины боксчин Перт Очеретяныйг сэжиглэж буй юм байна. Хэвлэлд мэдээлснээр, тэрбээр 10 гаруй жил Украины мэргэжлийн боксын лигт хүнд жинд тоглож байгаа аж. Энэ хэрэгт Украины Эрүүгийн хуулийн 115-р зүйлийн 1-рт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй бөгөөд цагдаа нар сэжигтнийг эрэн хайж буй юм байна.

Эх сурвалж: Srtana.ua

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж