Хөлбөмбөгийн өвлийн солилцоо, наймааны эргэн тойронд

Хуучирсан мэдээ: 2019.01.04-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн өвлийн солилцоо, наймааны эргэн тойронд

Хөлбөмбөгийн өвлийн солилцоо, наймааны эргэн тойронд

Европын хөлбөмбөгийн өвлийн солилцоо эхэлж, багууд солилцоо, наймаанд оролцож эхлээд байна. Францын лигийн Монако клуб Германы Шальке-04 багаас 36 настай Бразил төвийн хамгаалагч Налдог эгнээндээ нэгтгэлээ. Монако Бразил төвийн хамгаалагчтай жил хагасын гэрээ байгуулсан байна.

Английн Челси клуб 20 настай Америк довтлогч К.Пулишичийг өөрийн эгнээндээ нэгтгэв. Боруссиа Дортмунд клубын довтлогчийн төлөө Челси клуб 64 сая евро төлсөн. Ингэснээр К.Пулишич АНУ-аас хамгийн өндөр үнэ хүрсэн хөлбөмбөгчин болж байна.

Шотландын Рейнжерс клуб 36 настай Английн ахмад довтлогч Ж.Дефог Борнмут клубээс зээлээр авсан байна. Английн шигшээ багийн довтлогч асан Ж.Дефо энэ улиралд Борнмут клубын төлөө ердөө 4 тоглолтонд оролцсон ч гоол оруулж чадаагүй байгаа. Түүнийг хуучин цагийн Английн шигшэээ багийн хамтрагч С.Жеррард өөрийн багтаа авчээ.

Германы Бавари Мюнхен клуб Челси клубээс 18 настай довтлогч К.Хадсон-Одоид 30 сая еврогийн санал болгоод байна.

Италийн Ювентус клуб Английн Арсенал клубээс А.Рамсиг өөрийн болгоход ойрхон болоод байна.

Францын лигийн Монако клуб Ангийн Челси клубээс С.Фабрегастай гэрээ байгуулж магадгүй байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж