34 ХЗХ-ны тусгай зөвшөөрлийн хугацаа энэ улиралд дуусна | News.MN

34 ХЗХ-ны тусгай зөвшөөрлийн хугацаа энэ улиралд дуусна

Хуучирсан мэдээ: 2019.01.04-нд нийтлэгдсэн

34 ХЗХ-ны тусгай зөвшөөрлийн хугацаа энэ улиралд дуусна

34 ХЗХ-ны тусгай зөвшөөрлийн хугацаа энэ улиралд дуусна

Хадгаламж, зээлийн хоршооны зах зээл нь тусдаа бие даасан хуультай бөгөөд төрийн зохицуулалттайгаар үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн байгууллага юм. ХЗХ-г гишүүддээ хадгаламж болон зээлийн үйлчилгээ үзүүлдэг, ардчилсан удирдлага, хамтын хяналт бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээд байна гэж хуульчилсан. Мөн ХЗХ нь мөнгөн хадгаламж, зээлийн үйлчилгээнээс гадна хууль тогтоомжоор хориглоогүй санхүүгийн бусад ажил, үйлчилгээг эрхэлж болдог. Энэ бүх үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулах бөгөөд тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос олгодог. Тиймээс ХЗХ-г зөвхөн улсын бүртгэлд бүртгүүлсэн л бол санхүүгийн үйл ажиллагаа эрхэлж болно гэж ойлгож болохгүй.

ХЗХ-г гишүүд хоорондоо хэлэлцэн, тодорхой хугацаа заан байгуулж болох бөгөөд ийм хоршоодод Хороо тухайн хугацаагаар нь тусгай зөвшөөрөл олгоно. Харин тодорхой хугацаа заалгүй байгуулагдсан ХЗХ-ны тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаагаар олгож, гишүүдийн хүсэлтээр сунгалт хийнэ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж буй 279 ХЗХ байгаагийн 34-ийнх нь тусгай зөвшөөрлийн хугацаа 2019 оны нэгдүгээр улиралд дуусахаар байна. Иймд эдгээр ХЗХ-д цааш үргэлжлүүлэн ажиллах бол тусгай зөвшөөрлийнхөө хугацааг сунгуулах хүсэлтээ ирүүлэх шаардлагатай.

Түүнчлэн, ХЗХ үйл ажиллагаандаа Хорооноос тогтоосон шалгуур, үзүүлэлтүүдийг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд Хороо үүнд тогтмол хяналт тавьж ажилладаг. Хэдийгээр хамтын удирдлага бүхий байгууллага ч ХЗХ гишүүдийнхээ бусдын өмнө хүлээх үүргийг хариуцахгүй. Мөн ХЗХ-ны бусдын өмнө хүлээх үүргийг төр хариуцахгүй бөгөөд ХЗХ ч бусдын өмнө хүлээх төрийн үүргийг хариуцахгүй гэсэн зохицуулалтыг хуульчилж өгсөн байдаг.

Эх сурвалж: СЗХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

АРД 2019-01-04 202.131.227.50

Худлаа мэдээлэл тавихаа боль. ХЗХ-н асуудлыг СЗХ бүрэн хариуцдаг хуультай шүү…

Avatar

EVROP 2019-01-04 192.82.65.224

bugdiin tsutsla.. ard tumniig shuldag JDU giin gar huluud naaduul chin

Avatar

Od 2019-01-04 182.160.32.79

Uureggui zovhon l ERKh – tei ymuu?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж