Америк залуус "том хүн болох"-ыг хүсэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2019.01.04-нд нийтлэгдсэн

Америк залуус "том хүн болох"-ыг хүсэхгүй байна

Америк залуус "том хүн болох"-ыг хүсэхгүй байна

АНУ-д шинэ мянганыханд зориулсан "төлөвшлийн дамжаа" улам олширсоор байгаа ажээ. Энэхүү дамжаа бие даан амьдралаа шинээр эхлүүлсэн залууст хоол хийх, гэр бүлийн төсвөө гаргах, эрүүл мэнддээ анхаарал тавих зэргийг заадаг байна. Чухам хэнд ийм дамжаа хэрэгтэй болов? Энэхүү дамжаанд голдуу шинэ мянганыхан буюу 2000-аад оныхон түлхүү хамрагдаж байгаа аж.

Судлаачид тус дамжаанд хамрагдах хүмүүсийн насны хязгаарыг янз бүрийн аргаар тодорхойлжээ. Жишээлбэл, "Pew Research" 1981-1996 оны хооронд төрсөн бүх хүн түүнд хамрагдсан гэж үздэг байна. Хэвлэлийнхэн шинэ мянганы залуусыг уламжлалт үйлдвэрлэл (саван, шар айраг, цаашлаад машин гэх мэт)-ийг үгүй хийж, эцэг эхтэйгээ удаан хугацаагаар амьдрах хүсэлтэй, гэрлэхийг яарахгүй, хамгийн гол нь тэд "өсөх"-ийг хүсэхгүй байна хэмээн бүх зүйлд буруутгах хандлагатай байдаг аж.

Ялангуяа 30 наснаас амьдралаа эхлүүлж буй "өсвөр үеийнхэн"-д зориулсан "насанд хүргэх дамжаа"-нууд хоол хийх, юм индүүдэх, цэвэрлэгээ хийх зэрэг өдөр тутмын амьдралд зайлшгүй шаардлагатай чадвар олгохын зэрэгцээ цагийг хэрхэн үр бүтээлтэй ашиглах, хэрхэн мөнгөн хуримтлал бий болгох (цаг хугацаанд нь хэрэглээний төлбөрөө төлөхөө мартахгүй байх, мөнгөө хэмнэж хуримтлуулах), эсрэг хүйстэнтэйгээ хэрхэн харьцах зэрэгт сургадаг байна.

Нью-Йоркоос ирсэн 29 настай Елена Тумарас дамжаанд сурч байгаадаа баяртай байгаа бөгөөд хүүхэд байхдаа сурахгүй яав даа хэмээн халаглажээ. “Ээжтэйгээ амьдардаг байхад ээж маань бүхнийг хийдэг байсан. Одоо биеэ даан амьдарч байгаа надад хамгийн хялбар гэгддэг хоол хийхэд ч маш хүндрэлтэй байдаг” хэмээн ярьжээ.

Амьдралын сургууль

Хамгийн алдартай ийм дамжаанууд 2017 оны эхээр АНУ-ын Мэн мужийн Портленд хотод нээгджээ. "Насанд хүрэгчдийн сургууль"-ийг сэтгэл судлаач Рейчел Вайнштейн, жүжигчин Рейчел Флехингер, багш Кэти Брюнель нар үүсгэн байгуулсан ч удалгүй энэхүү бизнесээ орхисон байна. Тэдэнд сарын 20 доллараар видео дамжаа зохион байгуулах санаа төржээ. Эмэгтэйчүүд дамжаанд суралцагчдыг санхүүгийн менежмент, эрүүл мэндээ хамгаалах, карьераа өсгөх, хүмүүс, ажиллагсадтайгаа харилцаа холбоогоо бэхжүүлэх, эд зүйлсийг засч сайжруулах, аливааг өөрсдийнх нь гараар хийлгүүлэх зэрэг чадварт сургадаг аж. Видео хичээлүүд дотор нь “Күүл залуу шиг товчоо хад” гэсэн нэртэй богино хэмжээний кино хүртэл байдаг байна.

Рейчел Вайнштейн насанд хүрэгсдэд зориулсан дамжаа хичээллүүлж, олон залуус хэн ч зааж сургаагүйн уршгаар энгийн зүйлсийг хийж чадахгүй байгаадаа ихэд шаналж буйг олж харжээ. “Насанд хүрэгчдийн сургууль" нь "Эцэг эх рүүгээ утас цохихын оронд биднийг зорь" гэсэн уриатай аж. Америк залуусын хувьд бохир усны хоолой бөглөрөх, машины тос солихдоо ч эцэг эхээсээ тусламж авах нь түгээмэл байдаг байна.

Вайнштейны бодлоор, мянганыхны хувьд амьдралынхаа туршид сонголт хийх бүртээ бэрхшээлтэй тулгардаг тул юу ч хийж чадахгүй гэдэгтээ итгэлтэй байдаг аж. Тэд орон сууц худалдан авах талаар санаа зовох хэрэггүй, байшингаа түрээслүүлэх, гэрлэхгүй байхыг хүсдэг. Тэд Netflix дээр дуртай ТВ шоугаа дуртай цагтаа үзэж, “Amazon” дээр өдөрт нь хүргэх бараа захиалж, “Tinder”-ээс шөнийн хамтрагчаа олох боломжтой. Гэхдээ ажлын байрны сэтгэл ханамж, хүчирхэг харилцааг эндээс олж авч чаддаггүй учраас үүнийг сурахын тулд тэдэнд удаан, шаргуу хөдөлмөрлөх шаардлага гардаг байна.

2017 онд 18-34 насны америкчуудын 35 хувь нь эцэг эхтэйгээ хамт амьдрахыг илүүд үздэг байжээ. Харьцуулбал, 2005 онд энэ нь 26 хувьтай байсан аж. Хүн ам зүйч Жонатан Веспа "Одоо залуус найз нөхөд, бүр цаашлаад эхнэр, нөхөртэйгээ амьдрахаас эцэг эхтэйгээ амьдрахыг илүүд үзэж байна” хэмээн тайлбарлажээ.

Нарийн мэргэжлийн шинжээч Мика Мейер “Мянганыханд харилцааны чадвар дутмаг. Тэд гартаа утас барин өссөний улмаас биеийн хэлний шууд нүүр тулсан харилцаа муутай байна” хэмээн хэлжээ.

Эх сурвалж: KTNV, Adulting School

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж