Монголын Үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны гишүүдийн хурал энэ сарын 25-нд товлогдсон билээ. Уг хурлаар 2018 оны ажлын тайлан болон 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батална. Мөн МҮОХ-ны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах болсон талаар өчигдөр /2019.01.03/ мэдээлжээ.
Тус холбооноос оны өмнө Олон улсын олимпийн хорооноос МҮОХ-ны дүрэм, олимпийн чуулган нь олон улсын олимпийн харти зөрчөөгүй гэдэг мэдэгдлийг гаргасан юм. Учир нь Монголын даамын холбооны хүндэт ерөнхийлөгч Ч.Бат-Эрдэнэ, Монголын олимпийн медальтнуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Баярсайхан нар Олон улсын олимпийн хороо болон Азийн олимпийн зөвлөлд гомдол гаргаад байсны дагуу дээрх мэдэгдлийг олон нийтэд хүргэсэн. Хэдийгээр МҮОХ-оос Олон улсын олимпийн хорооны харти зөрчөөгүй гэж мэдэгдэж байгаа ч тус хорооны дарга Д.Загдсүрэнтэй холбоотой мэдээлэл олон улсын хэвлэл мэдээлэл гарсаар байгаа. Тиймээс энэ сард болох МҮОХ-ны гишүүдийн хурлаар багагүй асуудлыг шийдвэрлэхээр болж, дүрмэндээ өөрчлөлт оруулах болсон байна.
Холбоотой мэдээ