НӨАТ-ын буцаан олголтод 10 хувийн татвар ногдуулаагүй

Хуучирсан мэдээ: 2019.01.04-нд нийтлэгдсэн

НӨАТ-ын буцаан олголтод 10 хувийн татвар ногдуулаагүй

НӨАТ-ын буцаан олголтод 10 хувийн татвар ногдуулаагүй

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтод 10 хувийн татвар ногдуулсан гэх мэдээллийн талаар Татварын ерөнхий газрын Татвар төлөгчидтэй харилцах газрын Татварын улсын байцаагч Ц.Ундармаагаас дараах зүйлийг тодрууллаа.


-НӨАТ-ын буцаан олголтод 10 хувийн татвар ногдуулахаар болсон гэх мэдээлэл цацагдаж эхэллээ. Энэ үнэн үү?

-Татварын ерөнхий газраас ямар нэгэн байдлаар 10 хувийн татвар суутгасан зүйл огт байхгүй. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16.1.18-д зааснаар банкнаас харилцагчдын мэдээлэлд үндэслэж урьдчилсан байдлаар 10 хувийн татвар ногдуулна гэсэн мэдээлэл гарсан байх гэж үзэж байна.

-Буцаан олголтыг хэзээнээс иргэдийн данс руу шилжүүлэх вэ?

-Татвар төлөгчид  нэгдүгээр сарын 8-ны өдрийн 23.59.59 секундээс өмнө  и-баримтаа бүртгүүлж баталгаажуулсан байх ёстой. НӨАТ-ын 2018 оны буцаан олголтыг энэ оны нэгдүгээр улиралд багтаан олгоно.

-Сугалааны тохирлоор 2018 онд хэчнээн азтан тодорсон бэ?

-Нийт 12 удаа сугалааны тохирол явуулж 253.946 татвар төлөгч иргэнд урамшуулал олгохоор сугалааны урамшуулал таарсан.

-Төлбөрийн баримтад аж ахуй нэгж илгээгээгүй гэсэн төлөв гарч ирвэл өөрчилж дахин бүртгүүлж болох уу?

-Дөрвөн тохиолдлоор аж ахуйн нэгж илгээгээгүй төлөв үүсдэг.  Нэгд, аж ахуй нэгж 72 цагтаа багтааж борлуулалтаа системд илгээгээгүй байдаг. Үүнийг 18001288 утсанд гомдол гаргаж шийдүүлэх боломжтой.

Хоёрт, сугалааны дугаараа буруу оруулсан нөхцөлд аж ахуйн нэгж илгээгээгүй төлөвт шилждэг. Энэ тохиолдолд устгаад дахин зөвөөр бүртгүүлэх шаардлагатай.

Гуравт, баримт нөхөж авахад CI00000000 дугаартай баримт хэвлэгдэх бөгөөд QR кодоор уншуулсан нөхцөлд аж ахуйн нэг илгээгээгүй төлөвт шилждэг. Уг баримтыг устгаад зөвхөн ДДТД / дахин давтагдашгүй төлбөрийн дугаар/, үнийн дүнгээр бүртгүүлэх шаардлагатай. Уг баримтыг шинээр бүртгүүлэхэд мөн ДДТД, үнийн дүнгээр бүртгүүлнэ.

Дөрөвт, хэрэглэгч худалдан авалтаа буцаасан нөхцөлд аж ахуйн нэгж  илгээгээгүй төлөвт шилждэг. Энэ тохиолдолд таны буцаасан баримт хүчингүй болдог бөгөөд та устгах шаардлагатай.

-Нийгмийн сүлжээнд Татварын ерөнхий газрын IT  ажилтан гэр бүлээрээ  36 удаа азтан болсон. Дээд хэмжээ нь 20 сая төгрөгөөр хоёр удаа тодорсон гэх мэдээлэл олон нийтийн анхааралд байна. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбар өгөхгүй юу?

-Ийм асуудал огт байхгүй. Энэ бол аль эрт гарсан мэдээлэл юм. Цагдаагийн байгууллагаас шалгалт явуулж уг мэдээлэл нь ор үндэслэлгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж