Алтны салбарынхан таван хувийн татвар төлж эхэллээ | News.MN

Алтны салбарынхан таван хувийн татвар төлж эхэллээ

Алтны салбарынхан таван хувийн татвар төлж эхэллээ

Таван хувийн татвар алтны салбарынхныг ганхуулах уу?

Алтны салбарынхан таван хувийн татвар төлж эхэллээ

Монголбанк 2018 оныг 22 тонн алт худалдан авсан сайхан мэдээгээр үдэв. Энэ тоо сүүлийн жилүүдэд өссөн үзүүлэлттэй байгаа. Гэвч шинэ онтой зэрэгцэн Ашигт малтмалын нөөц ашигласны татвар /АМНАТ/ 2,5-аас 5 хувь болон нэмэгдэж байгаа учраас энэ жил төвбанкинд алт тушаалт буурч болзошгүйг эдийн засагчид анхааруулж эхэлжээ.

Одоогоос таван жилийн өмнөөс буюу 2014 оноос эхлэн алтны 5 хувийн татвар буурч, 2,5 хувийн татвар төлөх болсон бөгөөд хуулийн хугацаа 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ээр тасалбар болсон. Тиймээс таван жилийн хугацаатай татварын хөнгөлөлт дуусч, хуучин үйлчилж байсан 5 хувийн татвараа төлөхөөр болж байгаа юм.

Засгийн газраас АМНАТ-ын хугацааг дахин таван жилээр сунгахаар холбогдох хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцэж эхэлсэн ч нэр бүхий 40 гишүүн хуралдаа суухгүйгээс УИХ-ын үйл ажиллагаа таван долоо хоног тасалдаж, алтны салбарынхан 5 хувийн татвар төлж эхлээд байна. 

Монгол Улс 530 сая тонн алтны нөөцтэй. Монголбанкинд 2010 онд хоёр тонн алт худалдаж авсан бол Ашигт малтмалын нөөц ашигласны татварыг 2,5 хувь болгож бууруулснаас хойш буюу 2014 онд 12 тонн, 2017 онд 20 тонн алт төв банк худалдан авчээ.

Ашигт малтмалын нөөц ашигласны татварыг 2014 оноос 2,5 хувь болгосноор:

  • 2014 онд 12.7 тонн
  •  2015 онд 15.1 тонн
  •  2016 онд 18.3 тонн
  • 2017 онд 20 тонн
  • 2018 онд 22 тонн-ыг худалдан авчээ.

Төв банк алтны нөөцөө нэмэгдүүлэх нь эдийн засагт төдийгүй хөрөнгө оруулалтад онцгой ач холбогдолтой. Гэвч одоо АМНАТ-т 2,5 хувь биш 5 хувийн татвар төлж эхэлж байгаа учраас төв банкинд алтаа тушаахаас илүү нууцаар хил давуулах нь ашигтай болно гэдгийг алтны салбарыхан хэлж буй. Мөн УУХҮЯ-ны Геологийн бодлогын  газрын дарга Б.Мөнхтөр "Ер нь алт их хэмжээгээр хил гарч байна гэдэг баттай эх сурвалжгүй мэдээлэл яваад байдаг. Баттай эх сурвалжаас авсан мэдээгээр гааль дээр энэ жил гэхэд хууль бусаар хил гаргахыг оролдсон 117 кг алтны асуудал яригдаж байгаа. Тэгэхээр 2.5 хувийн татвар хүчингүй болно гэдэг алтыг ил далд гаргана гэхээсээ илүү салбарын хөгжлийг удаашруулсан, зогсоосон үйлдэл болчих гээд байна" гэдгийг хэлж буй.

УИХ-ын чуулган хуралдаж чадахгүй байгаагаас энэ мэт олон хуулийн төслүүд гацаанд орж буй. Эрх баригчид төрийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж, эв зүйгээ хэрхэн олохоос алтны салбарынхны татварын дарамт буурах эсэх шийдэгдэх нь.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-01-04 202.131.236.138

Юугаа солиороод хэн ч юу ч яриагүй байхад ийм юм яриад байдаг байнаа. Энэ сэтгүүлч гэж нөхөр өөрийнхөө бодлыг сошиалаар дамжуулан хүмүүст тулгах, мөн ийм бодлыг хүмүүст сурталчилах маш буруу ажиллагаа хийж байгаагаа мэдэж л байгаа байхдаа тэ.

Avatar

Зочин 2019-01-04 202.9.43.193

Монгол улсын Иргэн би орлогын 10%-ийн татвар төлж байна !

Avatar

Зочин 2019-01-04 149.167.33.143

ТАТВАРЫГ НЬ 50% ТОРГУУЛИЙГ НЬ 500% ЯЛЫГ НЬ 50 ЖИЛ БОЛГОЧИХ ТЭГЭЭД ЯАХЫГ НЬ ХАР ХУЛГАЙ БАЙХГҮЙ БОЛНО

Avatar

Монгол эх оронч 2019-01-04 112.72.11.108

Жилдээ 700-800 сая ам.доллар төсөвт оруулж сонгуулиар гарч ирсэн бүх төрийн албан хаагчдыг тэжээдэг..тэгсэн эргүү тэнэг төрийн албан хаагчид шантаач хийдэг үүнийг л одоо болиулж чөлөөтэй ажил хийлгэдэг болгоочээ

Avatar

Зочин 2019-01-04 202.179.26.214

5 baish yag odoogoor 9 huvi tuluhuur baigaa. udahgui 10 ch bolj medne herev ounce altnii une 1300-s deesh davbal

Avatar

Зочин 2019-01-04 202.126.89.249

530 сая тонн алтны нөөц байхгүй

Avatar

Зочин 2019-01-04 124.158.111.6

Гашуун-Сухайтын боомтоор алт их гардаг юм биш үү? Анхаарах хэрэгтэй

Avatar

Зочин 2019-01-04 202.131.226.221

Зөв одоо хяналтаа сайн таих хэрэгтэй. Бүх чиглэлд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар уулын ажлын төлөвлөгөөг батлахдаа, хууль гааль, мэргэжлийн хяналтын газар, орон нутаг, иргэд ТББ-ууд гээд яхналтыг улам өндөржүүлэх хэрэгтэй

Avatar

Зочин 2019-01-04 202.126.89.222

530 сая тон алтны нөөцтэй. Энэ нь Монголбанк д хадгалагдаж байгаа нөөц юм уу эсвэл газар доор байгаа нөөц юм уу?

Avatar

Zochin 2019-01-04 202.21.96.212

5% bish 5%+ shuu. Yag odoogoor 5+4=9% bgaa.

Avatar

Зочин 2019-01-04 122.201.28.4

Хил, гааль, тагнуул, татвар ажлаа хийнэ үү.

Avatar

алтны салбарын новшнууд 2019-01-04 183.177.100.4

2,5 хувийн татварыг 5 хувь болгоход үхлээ юу новшнуудаа. Алт ухахад 200 хувийн ашигтай ажиладаг ш дээ та нар. 5-хан хувийн татвар төлөхөд үхлээ юу

Avatar

Зочин 2019-01-04 202.179.26.214

chi ashigiig n yaaj medeev. buh salbaruudiig meddeg bolchihson yumnuud haa saigui bolj dee

Avatar

Зочин 2019-01-04 103.26.195.58

Алт олборлох гэдэг чинь нарийн тооцоотой, бүртгэлтэй зүйл шүүдээ. Зүгээр ард иргэд олоод байдаг эд биш юм, зүгээр л санаатайгаар хэдэн нөхдүүд /ж-нь тэр гишүүн Пүрэвдорж гэх мэт/ хулгайг дэмжээд байгаа юм. Хэд байсан, хэдийг авсан нэмэх, хасах яагаад ? хариулттай эд.

Avatar

би 2019-01-04 103.9.90.98

яг үнэн.гаалиар хууль бусаар гаргуулах гээд байгаа юм шиг техник хэрэгсэл авахгүй юм. гаргасан тохиолдолд шоронд хийгээд байя

Avatar

Зочин 2019-01-04 202.179.26.183

Тав биш тавин хувийн татвар аваач ээ. Тэгээд хил гаалиа чангатгаач...Гааль дээр орчин үеийн тоног төхөөрөмж суурилуулсан гээд л дарга нар нь яриад байдаг...Чоноор ....юу билээ дэээ....нэг үг байдаг дааа..

Avatar

зочин 2019-01-04 202.179.24.149

ажилладаггүй юмаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж