Монголын загварын тайзыг топ модель Д.Пүрэвсүрэнгүйгээр төсөөлөх аргагүй. Үзэсгэлэнт бүсгүй загвар өмсөхийн хажуугаар олон ч дэлгэцийн бүтээлийн гол болон туслах дүрүүдийг амилуулсан. Тэрбээр топ моделиуд ганцхан хүүхэдтэй байдаг гэдэг бичигдээгүй хуулийг эвдэж яваа.
Учир нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард одонгийнхоо охиныг өлгийдөн авсан юм. Түүний илүүдэл жингүй байгаагийн нууц нь зөв хооллолт болон йог гэнэ. Төрөхөөсөө сар гаруйн өмнөөс иогоор хичээллэхээ больсон ч төрснөөсөө хойш сар гаруйн дараа эргэн дэглэмээ барьж эхэлсэн байна.
Тэрбээр “Занаду майнс” компанийн захирал Б.Ганбаяр гэгч залууг насны ханиараа сонгосон билээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ