Дөрвөн хүүхэд түлэгдэж нас баржээ

Хуучирсан мэдээ: 2019.01.03-нд нийтлэгдсэн

Дөрвөн хүүхэд түлэгдэж нас баржээ

Дөрвөн хүүхэд түлэгдэж нас баржээ

Нийслэлд өнгөрсөн 2018 онд есөн хүүхэд түлэгдэж бэртэн, дөрвөн хүүхэд түлэгдэн нас баржээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт эхлэхээр объектын түймрийн дуудлага нэмэгддэг. Тиймээс гал түймрээс сэрэмжлэхийг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Объектын түймрийн шалтгаан нь пийшин зуухны аюулгүй байдлыг хангаагүй, цахилгаан хэрэгслийн аюулгүй байдал алдагдсан, ил задгай үнс нурам асгасантай холбоотой байдаг ажээ.

Тиймээс гал түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд бага насны хүүхдийг хархаа хяналтгүй орхихгүй байх, чүдэнз, газ зэргийг хүүхдийн нүдэнд харагдахааргүй газар байлгах хэрэгтэй аж. Мөн пийшин, зуухны галын аюулгүй байдлыг хангахын тулд янданг дээврийн гадаргуугаас  50 см-ээс багагүй өндөртэйгөөр гаргах, дээвэр таазнаас яндан хүртэл 50 см-ээс багагүй зайтай байх, пийшин зуух нь хананаас 1.25 см-ээс багагүй зайтай байх, галлагааны амны өмнө 70:50 см-ийн төмөр байрлуулах шаардлагатай ажээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж