Хятад хэл заах анхны сургууль Ямалд нээгдэнэ

Хуучирсан мэдээ: 2019.01.04-нд нийтлэгдсэн

Хятад хэл заах анхны сургууль Ямалд нээгдэнэ

Хятад хэл заах анхны сургууль Ямалд нээгдэнэ

ОХУ-ын Ямало-Ненецийн автономит тойргийн захиргаа хятад хэлний сургалттай сургууль байгуулахад хамтран ажиллах түншийг хайж байна хэмээн Автономит тойргийн Амбан захирагч Дмитрий Артюровын хэвлэлийн алба мэдээллээ.

Энэ сургууль тус тойрогт хэрэгжүүлэх гэж байгаа “Новатек” компанийн "Ямал СПГ" төслийг гүйцэтгэхэд зайлшгүй хэрэгтэй юм.

Тавдугаар ангиас хятад хэл үзсэн хүүхдүүд есдүгээр анги буюу дунд ангиа төгсөөд хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалтын гуравдугаар түвшний шалгалт өгөх боломжтой болно гэж тооцож байгаа ажээ. Энэ түвшний шалгалт нь хятад хэлний өргөн хэрэглээний 600 үгийг мэдсэн байх ёстой бөгөөд үүндээ үндэслэн харилцан ярилцах чадвартай байх ёстой.

Энэхүү сургууль нь бүс нутагтаа анхных болох юм.  Хятад хэлийг тавдугаар ангиасаа эхлэн үзэх хөтөлбөртэй энэхүү сургуулиар Салехарде хотын хоёрдугаар дунд сургууль сонгогджээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж