2035 онд роботуудыг сургадаг сургууль Орост байгуулагдана

Хуучирсан мэдээ: 2019.01.04-нд нийтлэгдсэн

2035 онд роботуудыг сургадаг сургууль Орост байгуулагдана

2035 онд роботуудыг сургадаг сургууль Орост байгуулагдана

Роботуудыг сургадаг хиймэл оюун ухааны сургуулийг 2035 он гэхэд Орост байгуулна хэмээн шинжлэх, технологийн "Автонет" хүрээлэн РИА Новости-д мэдээллээ.

“2035 он гэхэд роботуудыг сургадаг, хиймэл оюун ухааны сургууль Орост бий болно. Энэ байгууллагад дижитал буюу хиймэл оюун ухааны туршилтуудыг туршлагатай мэргэжилтнүүд хийнэ.  Энд автомат машины туршилтыг хийнэ” хэмээн “Автонет” хүрээлэнгийн ажилтан ярьжээ.

Энэ байгууллагад ажиллах мэргэжилтнүүд нь математик сэтгэлгээнээс гадна бүтээгч сэтгэхүйтэй байх шаардлагатайг онцолсон байна.

Одоогийн байдлаар ОХУ-д хиймэл оюун ухааны чиглэлд боловсрол олгож байгаа байгууллага байхгүй. Тиймээс ойрын таван жилд энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэхээр Засгийн газар төлөвлөжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж