Роботуудыг сургадаг хиймэл оюун ухааны сургуулийг 2035 он гэхэд Орост байгуулна хэмээн шинжлэх, технологийн "Автонет" хүрээлэн РИА Новости-д мэдээллээ.
“2035 он гэхэд роботуудыг сургадаг, хиймэл оюун ухааны сургууль Орост бий болно. Энэ байгууллагад дижитал буюу хиймэл оюун ухааны туршилтуудыг туршлагатай мэргэжилтнүүд хийнэ. Энд автомат машины туршилтыг хийнэ” хэмээн “Автонет” хүрээлэнгийн ажилтан ярьжээ.
Энэ байгууллагад ажиллах мэргэжилтнүүд нь математик сэтгэлгээнээс гадна бүтээгч сэтгэхүйтэй байх шаардлагатайг онцолсон байна.
Одоогийн байдлаар ОХУ-д хиймэл оюун ухааны чиглэлд боловсрол олгож байгаа байгууллага байхгүй. Тиймээс ойрын таван жилд энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэхээр Засгийн газар төлөвлөжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ