Солонгос хэлний шалгалтын тов ирэх сард гарна | News.MN

Солонгос хэлний шалгалтын тов ирэх сард гарна

Солонгос хэлний шалгалтын тов ирэх сард гарна

Солонгос хэлний шалгалтын тов ирэх сард гарна

БНСУ-ын дотоодын компаниудад гадаадын 10 гаруй орноос ажиллах хүчин авдаг билээ. Энэ онд ажил эрхлэхээр ирсэн гадаадын иргэнд олгодог “Е-9” ангиллын визийг 56 мянган хүнд олгохоор болжээ. Тус улсын Засгийн газраас дотоодын компаниудад ажилчин авах квотыг нэгдүгээр улиралд багтаан зарлах юм байна.

БНСУ-ын Хөдөлмөрийн яамны дэргэдэх Аж үйлдвэр хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Монгол дахь салбар солонгос хэлний шалгалтыг авдаг. Тэгвэл солонгос хэлний энэ жилийн  шалгалтын тов ирэх сард тодорхой болох юм байна.

Монгол Улсын иргэд сүүлийн жилүүдэд хоёр орны Засгийн газрын гэрээний дагуу тусгай квотын дагуу үйлдвэрт ажиллаж байна. 2018 онд хөдөлмөрийн гэрээгээр 703 иргэн БНСУ-ыг зорьжээ. Мөн тус улсын Хөдөлмөрийн бирж дээр шинээр бүртгүүлсэн иргэдийн нэрс хүлээлтэнд байгаа аж.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж