УИХ-ын даргыг огцруулах хуулийн төслийг маргааш өргөн барина

Хуучирсан мэдээ: 2019.01.03-нд нийтлэгдсэн

LiveУИХ-ын даргыг огцруулах хуулийн төслийг маргааш өргөн барина

УИХ-ын даргыг огцруулах хуулийн төслийг маргааш өргөн барина
19 : 19
2019-1-3

Гишүүдийн олонхиор УИХ-ын даргыг огцруулах хуулийн төслийг маргааш өргөн барина

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З. Энхболд мэдээлэл хийлээ.

Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын тухай хууль болон Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бэлэн болгон, УИХ-ын Тамгын газарт өглөө. Зарим нэг материал дутуу учраас маргааш /2018.01.04/ өглөө хуулийн төслийг өргөн барих бодолтой байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын Тамгын газарт боловсруулсан хуулийн төслөө өнөөдөр өргөн бариагүй гэв. 

Мөн тэрбээр, хуулийн төслийг бүрэн сарын туршид  албан ёсны веб сайтад байршуулан, хэлэлцүүлэг өрнүүлэх ёстой байдаг. Энэ процедурыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс бүтэн сарын туршид УИХ хуралдаагүй, олон нийтийн хэлэлцүүлэг явагдсан гэж үзэн, хуулийн төслийг өргөн барих нөхцөл бүрдсэн хэмээн үзсэн гэлээ.

Харин УИХ-ын Тамгын газар дээрх хуулийн төсөл Ерөнхийлөгчийн албан ёсны веб сайтад тавигдаагүй, хэлэлцүүлэг өрнөөгүй хэмээн үзэж байгаа юм байна.

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд Засгийн газрын зүгээс хоёр санал тусгуулсан ажээ.

Тухайлбал, УИХ-ын тухай хуульд 10.2.6 заалт нэмж байгаа. УИХ-ын гишүүдийн олонхи УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг албан ёсоор тавьж, тогтоолыг төслийг өргөн мэдүүлснээр УИХ хэлэлцэн, ёсоор болгосон бол чөлөөлнө гэсэн заалт оруулж байна. Үүнийг нэн яаралтай, зарим бүрдэл хэсэггүйгээр хэлэлцдэг дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа ажээ. Дэгийн тухай хуульд Засгийн газраас улс эх орны эдийн засаг, аюулгүй байдалтай холбоотой асуудлыг дараалал харгалзахгүйгээр зарим бүрдэл хэсэггүйгээр шууд хэлэлцэж болдог байх заалтыг тусгуулж байгаа юм байна.

17 : 32
2019-1-3

Гишүүдийн олонхиор УИХ-ын даргыг огцруулах хуулийн төсөл өргөн барина

Баттулга

Засгийн газар ээлжит бусаар яг одоо хуралдаж байна. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн барих гэж буй хуулийн төслийг хэлэлцэж байгаа аж. Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд УИХ-ын гишүүдийн олонхи нь УИХ-ын даргыг огцруулах санал гаргасан бол УИХ-ын даргыг огцруулна гэж нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулжээ. Уг хуулийн төслийг Засгийн газар дэмжсэн байна.

Хуулийн төсөл батлагдсанаар УИХ-ын үйл ажиллагаа гацаанаас гарч, нийгэм, эдийн засгийн хүлээгдэж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, хууль дээдлэх ёс бэхжих зэрэг эерэг үр дагавар бий болно гэж хууль санаачлагч үзжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
75
ЗөвЗөв
27
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж