Сансраас санамсаргүйгээр 911 рүү залгажээ

Хуучирсан мэдээ: 2019.01.03-нд нийтлэгдсэн

Сансраас санамсаргүйгээр 911 рүү залгажээ

Сансраас санамсаргүйгээр 911 рүү залгажээ

Голландын сансрын нисгэгч Андре Койперс Олон улсын сансрын станцаас санамсаргүйгээр АНУ-ын Яаралтай тусламжийн албанд холбогдож байжээ. Эдүгээ 60 настай, 2004, 2011 онуудад хоёр удаа 200 гаруй хоног од эрхсийн дунд амьдарсан тэрбээр энэ талаараа Голландын “Nederlandse Omroep Stichting” өргөн нэвтрүүлгийн компанид ярилцлага өгөхдөө ярьсан байна.

Койперс Хьюстон дахь Жонсоны нэрэмжит НАСА-гийн сансрын төвтэй холбогдох гэж байгаад залгах ёстой 9011 рүү бус, “0”-ийн тоог нь орхигдуулан 911 рүү залгажээ. Тэрбээр “Маргааш өдөр нь ‘Та 911 рүү залгасан уу’ гэсэн цахим шуудан хүлээн авсан” хэмээн ярьсан байна.

Ярилцлагын үеэр тэр Зөвлөлтийн пуужингийн эрдэмтэн Константин Циолковскийн "Дэлхий бол хүн төрөлхтний өлгий нутаг. Гэхдээ чи үүрд мөнх амьдрах боломжгүй юм" гэсэн үгийг иш татжээ.

Эх сурвалж: The Newsweek

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж