Очир алмазын талаар өгүүлэх 3D киног дэлгүүрийн гадна талд хананд суурилуулсан дэлгэцээр гаргаж, үзэгч, худалдан авагчид ямар нэг тусгай 3D шилний шаардлагагүйгээр уг киног үзэх боломжтой ажээ. Алмазын тухай дэлгэрэнгүй киног Holtion компани хийсэн байна. Дашрамд дурдахад, Holition өмнө нь бугуйн цаг, үнэт эдлэлийн олон бүтээлийг амьдруулж, 3D кино бүтээж байсан юм.
3D киноноос гадна De Beers компанийн худалдаалдаг үнэт эдлэлийг мөн 3D-гээр танилцуулж байгаа ба киног гаргаж буй компьютерийн дэлгэц нь өөрөө толины үүрэг гүйцэтгэх учир худалдан авагч гараа ойртуулахад дэлгэцэнд хөдөлгөөн нь ойж, улмаар тухайн хүн очир алмаз бүхий үнэт эдлэлийг гартаа зүүж, барьж байгаа мэтээр харах боломжтой гэнэ.
С.Цэлмэг