Өмнөд Солонгост олон ангит киноноос санаа авч эмчээ хөнөөжээ | News.MN

Өмнөд Солонгост олон ангит киноноос санаа авч эмчээ хөнөөжээ

Өмнөд Солонгост олон ангит киноноос санаа авч эмчээ хөнөөжээ

Өмнөд Солонгост олон ангит киноноос санаа авч эмчээ хөнөөжээ

Өмнөд Солонгосын “JTBC” сувгаар “SKY Castle” нэртэй олон ангит кино гарч байгаа юм. Уг кино дээрх үйл явдлыг дуурайсан мэт хүн амины хэрэг тус улсад гарчээ. Тодруулбал, Сөүлийн “Канбук Самсунг” эмнэлгийн сэтгэл мэдрэлийн эмч Им Сэ Вон Даваа гаригт /2018.12.31/ өөрийн өвчтөндөө хутгалуулж амиа алдсан байна. Хэргийг үйлдсэн өвчтөн сэтгэл мэдрэлийн өвчтэй нэгэн байсан бөгөөд хутга барин эмчийг хөөн явсаар гүйцэн очиж цээжин тус газарт нь хэд хэдэн удаа хутгалан хөнөөжээ.

Хэрэг гарахаас хэдэн өдрийн өмнө “SKY Castle” киноны нэг анги дээр хагалгааны үр дүн сэтгэлд нь хүрээгүй өвчтөн эмч рүүгээ хутга барин дайрч байгаа үйл явдал гарсан байна. Эмнэлгийн удирдлагуудын үзэж байгаагаар уг өвчтөн киноны үйл явдлаас сэдэл авсан гэв. Тиймээс Өмнөд Солонгосын Эмч нарын холбоо “JTBC” сувагт мэдэгдэл хүргүүлж, дээрх хэсгийг киноны үйл явдлаас хасан, уучлал гуйхыг шаардсан байна.

Эх  сурвалж: KOREATIMES

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монголд ч байна 2019-01-03 103.14.38.130

Кино үзэж дуусаад тэр кинондоо бүр итгэж донтсон хүн Монголд их бий. Кино сайхан дуусвал сайхан ааштай, муухай дуусвал хавь ойрынхондоо уураа гаргаж бухимддаг гарууд Монголд зөндөө. Сүүлийн үед нийгмийн стресс улам ихсэж байгаа. Гэмт хэрэг улам ихсэх л байх. Ажилгүйдэл, ядуурал, мөнгөгүйн зовлон хүнийг гэмт хэрэгт л түлхэдэг байх.

Avatar

зочин 2019-01-03 202.70.44.116

2019 оны 12 сарын 31 болоогүй биз дээ.

Avatar

зочин 2019-01-03 150.129.140.142

Ха ха ха тэгж л таарна ш дээ. Тэнэг муу сайн солонгосчууд. Ер нь бол солонгосчууд оюуны хомсдолтой гарууд. Тэд нарын тэнэг киног монгол битгий гарга.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж