Өмнөд Солонгост олон ангит киноноос санаа авч эмчээ хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.03-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгост олон ангит киноноос санаа авч эмчээ хөнөөжээ

Өмнөд Солонгост олон ангит киноноос санаа авч эмчээ хөнөөжээ

Өмнөд Солонгосын “JTBC” сувгаар “SKY Castle” нэртэй олон ангит кино гарч байгаа юм. Уг кино дээрх үйл явдлыг дуурайсан мэт хүн амины хэрэг тус улсад гарчээ. Тодруулбал, Сөүлийн “Канбук Самсунг” эмнэлгийн сэтгэл мэдрэлийн эмч Им Сэ Вон Даваа гаригт /2018.12.31/ өөрийн өвчтөндөө хутгалуулж амиа алдсан байна. Хэргийг үйлдсэн өвчтөн сэтгэл мэдрэлийн өвчтэй нэгэн байсан бөгөөд хутга барин эмчийг хөөн явсаар гүйцэн очиж цээжин тус газарт нь хэд хэдэн удаа хутгалан хөнөөжээ.

Хэрэг гарахаас хэдэн өдрийн өмнө “SKY Castle” киноны нэг анги дээр хагалгааны үр дүн сэтгэлд нь хүрээгүй өвчтөн эмч рүүгээ хутга барин дайрч байгаа үйл явдал гарсан байна. Эмнэлгийн удирдлагуудын үзэж байгаагаар уг өвчтөн киноны үйл явдлаас сэдэл авсан гэв. Тиймээс Өмнөд Солонгосын Эмч нарын холбоо “JTBC” сувагт мэдэгдэл хүргүүлж, дээрх хэсгийг киноны үйл явдлаас хасан, уучлал гуйхыг шаардсан байна.

Эх  сурвалж: KOREATIMES

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж