Улаанбаатар хотын банк УИД-т 41 дэх салбараа нээлээ

Хуучирсан мэдээ: 2019.01.04-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хотын банк УИД-т 41 дэх салбараа нээлээ

Улаанбаатар хотын банк УИД-т 41 дэх салбараа нээлээ

20 дахь жилтэйгээ золгож буй Улаанбаатар Хотын Банк өчигдөр ээлжит шинэ салбараа нээсэн байна. Энэ удаад хүн амын хамгийн ихээр  үйлчлүүлдэг худалдаа үйлчилгээний төв болох УИД-т тус банк салбараа нээсэн нь их хотын хэмнэлд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчиддаа ойртуулахыг зорин ажилладагтай холбоотой юм.

Нээлтийн үеэр Улаанбаатар Хотын Банкны Салбарын Удирдлагын Хэлтсийн Захирал Б.Наранбат дараахи товч ярилцагыг өгсөн юм.

Тэрээр, УИД дахь тооцооны төвийн онцлог нь худалдаа, үйлчилгээний бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллах зорилготой. Нээлттэй холбогдуулж Улаанбаатар Хотын Банк бизнесийн зээлийн хүүгээ 1,5 хувь; цалингийн зээлийн хүүгээ мөн 1,5 хувь болгосон байгаа. Бас бизнес эрхлэгчдийгээ гадаад төлбөр тооцооны гүйлгээ хийхэд нь зориулж  урамшуулал зарласан. Тухайлбал SWIFT–р хоёр удаа шилжүүлэг хийвэл нэмээд нэг шилжүүлэг үнэгүй хийх эрх олгож байгаа юм.

Улаанбаатар Хотын Банкны УИД-н тооцооны төв харилцагчиддаа бүх төрлийн банк санхүүгийн үйлчилгээ үзүүлэхээр өдөр бүр 9-22 цагийн хооронд ажиллаж байгаа юм байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж