Шинэ жилээр гамшиг ослын дуудлагын тоо буурчээ

Хуучирсан мэдээ: 2019.01.03-нд нийтлэгдсэн

Шинэ жилээр гамшиг ослын дуудлагын тоо буурчээ

Шинэ жилээр гамшиг ослын дуудлагын тоо буурчээ

Шинэ жилийн баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газрын даргын “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/137 дугаар тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүн 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагаас 2019 оны 01 дүгээр 02-ний өдрийн 09:00 цаг хүртэл хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин нийслэлийн нутаг дэвсгэрт болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлж, хойшлуулшгүй арга хэмжээг шуурхай зохион байгуулан иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажилласан. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нийт 471 объектыг шалгаж, галын аюулгүй байдлын норм дүрэм, стандарт зөрчсөн 2157 зөрчил илрүүлж, газар дээр нь 579 буюу 26.8 хувийг арилгуулж, Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 218, мэдэгдэл 191, танилцуулга 1 бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажилласан.

Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоол, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2011 оны 27 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2009 оны 662 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулж 85324 иргэнд мэргэжлийн заавар зөвөлгөөг өгч, баяр амралтын өдрүүдээр пиротехникийн хэрэгслийг худалдан борлуулахгүй байх, зохих зөвшөөрөлгүй газар болон иргэдийн гар дээрээс худалдан авч ашиглахгүй байх талаар анхааруулж ажилласан байна.

Нийслэлийн шинэ жилийн баярын ёслолын буудлагыг Сүхбаатарын талбай, Соёл амралтын хүрээлэн зэрэг газруудад зохион байгуулсан бөгөөд Нийслэлийн Онцгой байдлын газраас нийт 124 албан хаагч, гал унтраах зориулалтын болон тусгай зориулалтын 8 автомашинтайгаар 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 18:00 цагаас 01:00 цаг хүртэл хамгаалалтанд үүрэг гүйцэтгэн, галын аюулгүй байдлыг хангуулж ажиллалаа. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд обьектын гал түймрийн 25, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 4, нийт 29 дуудлагаар үүрэг гүйцэтгэж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын 660 сая төгрөгийн эд хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалж, гал түймэрт 1 хүн өртөж амь насаа алдсан. Дээрхи хугацаанд гарсан гамшиг, ослын дуудлагын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 49 хувиар буурсан үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж