Д.Трампаас өөр хэн ч Мексикийн хана барихыг хүсэхгүй байна | News.MN

Д.Трампаас өөр хэн ч Мексикийн хана барихыг хүсэхгүй байна

Д.Трампаас өөр хэн ч Мексикийн хана барихыг хүсэхгүй байна

Д.Трампаас өөр хэн ч Мексикийн хана барихыг хүсэхгүй байна

АНУ-ын төсөв батлагдаагүй тул Засгийн газрынх нь үйл ажиллагаа зогсонги байдалд ороод байгаа юм. АНУ өдийг хүртэл 2019 оны төсвөө баталж чадахгүй байгаа шалтгаан нь Д.Трампын санаачилсан Мексикийн хил дагуу хана босгох ажлыг санхүүжүүлэхийг конгресс болон төлөөлөгчдийн танхимын гишүүд эсэргүүцсэнээс үүдэлтэй байна.

Ерөнхийлөгч Д.Трамп хууль бус цагаачлалтай тэмцэхийн тулд Мексиктэй залгаа АНУ-ын хил дагуу хана барих ажилд санхүүжилт олгохыг хатуу шаардаж байгаа юм. Харин Ардчилсан намын олонх болсон Төлөөлөгчдийн танхим болон Д.Трампын өөрийнх нь багтдаг Бүгд найрамдах намынхны олонх суудалтай Конгресс ч бас хана босгоход шаардлагатай 5.7 тэрбум ам.долларыг батлахгүй гэсэн байр суурьтай байна. Тэд хана барихаас өөрөөр хилийн хамгаалалтыг чангатгах өөр олон арга бий хэмээн Д.Трампыг эсэргүүцэж байгаа юм.

Засгийн газрын үйл ажиллагааг хэвийн явуулах санаачилга гарган, Ерөнхийлөгч Д.Трамп өчигдөр /2019.01.02/ Бүгд Найрамдах нам болон Ардчилсан намын төлөөлөгчдийг Цагаан ордонд урьж, төсвийн асуудлаар уулзалт хийсэн байна. Гэвч өчигдрийн уулзалтад нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй тул Баасан гаригт /2019.01.04/ дахин уулзахаар болов.

Засгийн газрын үйл ажиллагаа зогссоны улмаас үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүд хүртэл хаалга барьсан байна

Төсөв батлагдаагүйгээс болж Засгийн газрын үйл ажиллагаа зогссоны улмаас АНУ-ын төрийн байгууллагууд болон музей, гадаадад суугаа Элчин сайдын яамд ч бас түр хугацаанд зогсолт хийж байгаа юм.

АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа 12 хоногийн турш зогсоод байгаа нь тус улсын түүхэнд тавд бичигдэх урт хугацааны “зогсолт" аж. Тухайлбал, 1995 онд Билл Клинтоны үед хамгийн урт буюу 21 хоногийн хугацаанд үйл ажиллагаагаа огт явуулаагүй түүхтэй.

Эх сурвалж: NHK

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Amerikuud ineedtei yumaa. 2019-01-03 202.55.191.42

Delhiin hamgiin bayn orond 5 ter um dollar baihgui bna gedeg ineedtei yumaa.amerikuud say sayaar b** sum hiij zarj hamgiin ih tosobtoi armitai baij 5 han terbumaar han barij chadagui yumaa. Irak siri afganstaniig dain hiij svirvvlehdee mongo haramlaagui baij hanaas hemneh geed baih yumaa.

Avatar

Зочин 2019-01-03 64.119.26.218

Ханыг барихыг гэж хэлэхгүй ээ. Усыг уух гэдэггүй, харин ус уух гэдэг

Avatar

Зочин 2019-01-03 64.119.26.218

АНУ, Мексикийн хилийн дагуу хана босгохыг Трампаас өөр хүсэх хүн алга гэх ч юм уу

Avatar

Жагаа 2019-01-03 64.119.26.218

Сэтгүүлч гэх Пүрэвхүү танд зөвлөх зүйл байна. \nСэтгүүлч хүн нийгмийн амьдралын өнгө төрх, чиглэл хандлагыг олон нийтэд үнэн зөв хүргэх чадвартай байх учиртай. Энэ эрхэм үүргийг биелүүлэхэд эх хэлний сайн мэдлэг чухал.,\n"Трампаас өөр хэн ч Мексикийн ханыг барихыг хүсэхгүй байна" гэсэн гарчигнаас таны монгол хэл ямаршуу байгаа нь илт харагдаж байна аа. \nМексикийн ханыг барихыг гэнэ үү? Тийм хана байгаа юм уу? Ер нь Мексикийн хана Трампад ямар падтай юм? Асуудлыг мэдэхгүй хүн ингэж л ойлгохоор.

Avatar

Зочин 2019-01-03 202.131.228.114

tiimerhuu oilgotstoi hun medee unshaad yahav dee haha

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж