АНУ-ын Сэргээшийн эсрэг агентлаг (USADA)-ийн тэргүүн Трэвис Тайгарт Сэргээшийн эсрэг дэлхийн агентлаг (WADA)-гаас Оросыг хасахыг уриалжээ. WADA-гаас тавьсан шаардлагыг хугацаанд нь биелүүлээгүй учраас Оросын допингийн эсрэг агентлаг (РУСАДА)-ийг хасаж болно гэж тэрээр үзэж байгаагаа илэрхийлснийг New York Times сонин иш татсан байна.
“Хугацааг үл тоомсорлож байгааг хэн ч гайхахгүй байна. WADA оростой холбоотой энэ асуудлыг зогсоох цаг болсон. Дараагийн хугацааг хүлээлгүйгээр нэн даруй зарлах ёстой” гэдэг байр сууриа USADA-ийн ерөнхий захирал илэрхийлсэн талаар kp.ru шинэ оны эхний өдөр мэдээлсэн байна.
WADA өнгөрсөн 2018 оны есдүгээр сарын 20-нд РУСАДА-гийн эрхийг сэргээж байгаагаа зарласан. Ийм шийдвэр гаргахдаа, 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор Оросын тал Москвагийн сэргээшийн эсрэг лабораторийн бүх мэдээлэлтэй танилцах боломж олгох ёстой гэдгийг зааж өгсөн байсан аж.
Сэргээшийн эсрэг дэлхийн агентлаг (WADA)-гийн тэргүүн Грейг Риди, тус байгууллага Москвагийн сэргээшийн эсрэг лабораторийн бүх мэдээллийг арванхоёрдугаар сарын 31-ний дотор авч чадаагүйдээ гэдгийг нотлосон байна. Өмнө тохирсоноор Москвагийн лабораторийн бүх өгөгдөл мэдээллийг тогтсон хугацаанд авч чадаагүйдээ сэтгэл дундууд байгаагаа (WADA)-гийн тэргүүн илэрхийлсэн байна.
Одоо (WADA)-гийн энэ асуудлыг шалгаж байгаа хараат бус шинжээчдийн баг энэ нэгдүгээр сарын 14-15-нд хүлээн авсан өгөгдөл мэдээллүүдийг хүлээн авч хянан үзэх бөгөөд түүний дараа зөвлөмжөөө (WADA)-гийн гүйцэтгэх хороонд өгөх аж.
Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ
Холбоотой мэдээ