“Пентагоны тэргүүлэх чиглэл бол Хятад”

Хуучирсан мэдээ: 2019.01.03-нд нийтлэгдсэн

 “Пентагоны тэргүүлэх чиглэл бол Хятад”

 “Пентагоны тэргүүлэх чиглэл бол Хятад”

Шинээр томилогдсон АНУ-ын Батлан хамгаалах сайдын үүрэг гүйцэтгэгч Патрик Шанахан АНУ-ын цэрэг армийн тэргүүлэх чиглэлийг Хятад хэмээн хэлжээ.

Батлан хамгаалахын сайд асан генерал Жеймс Маттисын оронд тэрбээр Мягмар гаригт /2019.01.01/ ажлаа албан ёсоор хүлээн авсан юм. Ажлаа хүлээн авсныхаа маргааш нь П.Шанахан Пентагоны дээд албан тушаалтнуудтай хурал хийх үеэрээ АНУ-ын батлан хамгаалахын стратегийг Хятад болон Орос руу чиглүүлнэ гэжээ.

Тэрбээр Пентагоны алба хаагчдад “АНУ Сири, Афганистанд байлдаж байгаа ч Хятад руу анхаарлаа хандуулахаа хэзээ ч мартаж болохгүй” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

АНУ-ын Батлан Хамгаалах яамны дэд сайд байсан П.Шанаханыг генерал Жеймс Маттисын оронд сайдын албан тушаалд томилсон ч хэсэг хугацаанд сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулна хэмээн Д.Трамп мэдэгдсэн байна. Батлан хамгаалах, гадаад бодлогын салбарт ямар ч туршлагагүй, хувийн компанид олон жил ажилласан түүнийг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын санаачилгаар 2017 онд Батлан хамгаалахын дэд сайдын албан тушаалд томилсон юм.

Пентагоны тэргүүний суудалд суусан П.Шанаханы анхаарах гол асуудал нь Хятад байх бол ойрын хугацаанд Д.Трампын санаачилсан Сириэс цэргээ татах асуудлыг хариуцан, гүйцэтгэх аж.

Эх сурвалж: NHK

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж