Хэт зайн гүйлтийн зургаан өдрийн марафон АНУ-ын Аризона мужийн Финикс хотод болж байна. Энэхүү уралдаан маргааш/2019.01.04/ өндөрлөх бөгөөд Монгол Улсаас оролцогч Б.Буджаргал, Д.Ганбат нар амжилттай оролцож байна. Энэ жилийн зургаан өдрийн уралдаанд 30 улсын 300 гаруй тамирчид хурд, хүч, тэсвэр хатуужилаа сорьж байгаагаас дүн гарахад цөөн цаг үлджээ. Тамирчид 1,6 км тойрог замаар зургаан өдөр, зургаан шөнийн турш тасралтгүй гүйж, хамгийн олон км замыг туулсан оролцогч ялагч болох юм. Энэ жилийн тэмцээн өндөрлөх дөхсөн ч зарим оролцогчид замын дундаас гараад байна.
Сүүлийн жилүүдэд энэхүү спортыг сонгож, олон улсын эх орныхоо нэрийг гаргаж буй Б.Буджаргал 10 өдрийн гүйлтийн дэлхийн аварга цолыг хүртээд байгаа юм. Тэрбээр энэ жилийн эхний тэмцээнээ зургаан өдрийн гүйлтээр эхэллээ. Баг тамирчдаа дэмжихээр АНУ-д амьдарч буй монголчууд тэмцээн болж байгаа газар хүрэлцэн ирж, амжилт хүсч байна.
Финикс хотод болж буй зургаан өдрийн марафоны 24 цагийн гүйлтэд Н.Мөнхтуяа оролцож замаа дуусгажээ. Маргааш зургаан өдрийн гүйлтийн дүн гарч ялагчид тодорно.
Холбоотой мэдээ