Испанийн алдарт “Реал Мадрид” клуб Германы “Байерн Мюнхэн” клубын хагас хамгаалагч Давид Алабаг сонирхож эхэлжээ. Өдгөө 22 настай Авсрийн шигшээ багийн хагас хамгаалагчийг “Порто”-гийн Данилог авах ажил дууссаны өөрийн болгохоор дайралтаа эхлэх талаар AS мэдээлжээ.
Алабагийн “Баейрн”-тай хийсэн гэрээ 2018 онд дуусах юм. Тэрбээр энэ улиралд “Байерн”-ы хамтаар 18 тоглолтод оролцож, хоёр гоол оруулж, нэг дамжуулалт өгчихөөд байгаа билээ.
Эх сурвалж: www.mminfo.mn