Ким Кардашиан дөрөв дэх хүүхдээ дахин тээгч эхээр төрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.01.03-нд нийтлэгдсэн

Ким Кардашиан дөрөв дэх хүүхдээ дахин тээгч эхээр төрүүлнэ

Ким Кардашиан дөрөв дэх хүүхдээ дахин тээгч эхээр төрүүлнэ

Реппер Кайни Уэст болон реалити шоуны од Ким Кардашианы гэр бүл шинэ оныг шинэ мэдээгээр эхлүүлж байна. Учир нь гурван хүүхдийн эцэг эх болсон хос дөрөв дэх хүүхдээ төрүүлэхээр зэхэж байгаа тухай ойрын эх сурвалжууд мэдээлжээ. Харин тэдний дөрөв дэх хүүхдийг тээгч эх тээх бөгөөд одоо нэг настай Чикаго Уэст охиноо ч мөн тээгч эхээр төрүүлсэн билээ. Хоёр том хүүхдээ өөрөө тээн төрүүлсэн ч эрүүл мэндийн шалтгаанаар ийм шийдвэр гаргасан гэдгээ өдгөө 38 настай Ким бага охиноо өлгийдөн аваад удаагүй байхдаа ярьж байсан юм.

Дөрөв дэх хүүхдээ хүлээн авахаар бэлдэж буй тухай анх наймдугаар сард Ким Кардашианы ойрын эх сурвалж нэгэн үдшийн ток шоуны үеэр “Энэ мэдээлэл албан ёсоор тодорхой болоогүй ч тэд Чикаго охиноо хоёрхон хоногтой байхад нь энэ тухай ярьж эхэлсэн, Ким дөрвөн хүүхэдтэй болохыг үргэлж хүсдэг байсан” хэмээн ярьсан байна.

Дахин нэг эх сурвалжийн мэдээлснээр Кайни Уэстийн гэр бүл ямар нэгэн хариулт өгөөгүй байгаа ч тэдний дөрөв дэх хүүхэд хүү бөгөөд тавдугаар сарын эхээр мэндэлнэ гэв. Холливүүдийн алдарт хос таван настай охин Норт, гурван настай хүү Сэйнт, нэг настай Чикаго охины эцэг эх юм.

 Эх сурвалж: PEOPLE

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж