Дуучин Ариунаа жил ирэх тусам залуужиж, улам сайхан харагдах болсон. Түүнийг хамартаа мэс засал хийлгэсэн, нүднийхээ ñîëирыг засуулж, хөхөндөө ч имплант суулгасан гэлцдэг. Тэгвэл дуучин бүсгүй саяхны нэгэн ярилцлагадаа “Би хамартаа л мэс засал хийлгэсэн. Харин нүдэндээ давхраа хийлгээгүй, хөхөндөө ч гэсэн мэс засал хийлгээгүй. Одоогийн байгаа энэ төрхөндөө би сэтгэл хангалуун байдаг” хэмээн хэлсэн байдаг. Үнэн худлыг нь бид мэдэхгүй ч түүний зургаас харж болох юм. Дуучин Ариунаагийн өмнө нь ямар байсан одоо хэр зэрэг өөрчлөгдсөнийг та гэрэл зурагчин Г.Эрдэнэтуяагийн архивт хадгалагдан үлдсэн дараах зургаас харж болох юм.
С.Сүндэр