"Чуулганы хуралдаанд суухгүй байгаа нь Удирдах зөвлөлийн шийдвэр"

Хуучирсан мэдээ: 2019.01.03-нд нийтлэгдсэн

"Чуулганы хуралдаанд суухгүй байгаа нь Удирдах зөвлөлийн шийдвэр"

"Чуулганы хуралдаанд суухгүй байгаа нь Удирдах зөвлөлийн шийдвэр"

Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас  сэтгүүлчид цаг үеийн асуудлаар дараах тодруулгыг авлаа.


 -Засгийн газрын гишүүд чуулганы хуралдааныг гацааснаар төрийн ажил зогсоод сар гаруй хугацаа өнгөрч байна.  Яагаад танай Засгийн газрын гишүүд танхимаараа чуулганы хуралдаандаа суухгүй байгаа юм вэ?

-Манай намын Удирдах зөвлөл, бага хурлын шийдвэр гарсан. Бид бүгдээрээ улстөрчид. Улс  төрийн байгууллагын шийдвэр гарсан, үүнийг дагах ёстой.

-Танай нам бүлэг дотроо ойлголцоод гацаанаас гаргах боломж байхгүй юм уу? 

-Би маш тодорхой хариулт өглөө. Удирдах зөвлөлийн шийдвэр гарсан. Бага хурлын шийдвэр 95 хувьтай гарсан. Бид Бага хурлын шийдвэрээрээ УИХ-д нэр дэвшиж сонгогдсон.

-УИХ-ын даргыг огцруулах асуудлаар хуулийн төсөл боловсруулж, асуудлыг шийдэх гарц бий  юу?

-Олон хувилбар яригдах байх.

-Байнгын ажиллагаатай байх ёстой парламентын үйл ажиллагаа гацсанаас үүдэж,  төрийн олон ажил зогсонги байдалд шилжлээ. Үүний хор хохирлыг олж харж байгаа биз дээ?

-Засгийн газрын үйл ажиллагаа хэвийн явагдаж  байгаа. Бид УИХ-д Татварын багц хуулийг боловсруулаад өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан. Одоог хүртэл хэлэлцүүлж өгөөгүй. Энэ хуулиар ААН-үүдийн орлого 1.5 тэрбумаас доошоо бол нэг хувийн татвар төлдөг, жилдээ хоёр удаа тайлан гаргах, энгийн болгох зэрэг улс орон даяар хэлэлцүүлэг хийсэн татварын хуулийн төсөл. Тендерийн тухай хууль хүлээгдэж  байна.

-Яамдын харьяа сангуудыг шалгах ажлын явц ямар байгаа вэ?

-Шалгаж байна. Зарим сангуудыг эргэж шалгах, нягтлах нөхцөл гарч байна. Тариалан эрхлэлтийг дэмжих санд улсын төсөвт буцааж төлөх ёстой хугацаа хэтэрсэн өрийн хэмжээ нэмэгдэж, 132 тэрбум төгрөг байна. Энэ асуудлыг энэ нэгдүгээр сардаа багтааж Засгийн газрын хуралдаанд оруулна.

-Шалгалтын явцад илэрсэн ноцтой зөрчил байсан уу?

-Цаг хугацаандаа төлөгдөхгүй байгаа нь ноцтой зөрчил.

-Төрийн банкны Д.Баярсайхан захирлын холбогдсон хэрэг өмнөх Засгийн газрын үед хийгдсэн асуудал уу. Энэ талаар танд мэдээлэл байна уу?

 -Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийн зээл олгосон асуудал үүссэн. Үүнтэй холбоотой Д.Баярсайханыг шалгаж байна гэж ойлгосон. Намайг сайд болохоос өмнө  Төрийн банк  76 захиралтай байсан. Энэ тоог 40 орчим болгож бууруулах шийдвэрийг гаргасан. Банкны үйл ажиллагаанд улс төрийн болон хөндлөнгийн оролцоо байж болохгүй, цэвэр бизнесийнхээ зарчмаар явах ёстой гэдэг зарчмыг л баримтлан  ажиллаж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж