Хойд Солонгосын дипломатч Италиас улс төрийн орогнол хүсчээ

Хуучирсан мэдээ: 2019.01.03-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын дипломатч Италиас улс төрийн орогнол хүсчээ

Хойд Солонгосын дипломатч Италиас улс төрийн орогнол хүсчээ

Ром дахь Хойд Солонгосын Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч Итали улсаас орогнол хүсчээ. Италийн Засгийн газраас эдүгээ 48 настай Жо Cон Гиль болон түүний гэр бүлийг аюулгүй газар байлгаж, хамгаалалтад авсан байна. Жо Өмнөд Солонгос руу явах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллагын эх сурвалж дээрх мэдээллийг баталгаажуулаагүй байгаа талаар мэдээлсэн бол тус улсын Ерөнхийлөгчийн албанаас ямар нэг мэдээлэл байхгүй байгааг мэдэгджээ.

Жо 2015 оны тавдугаар сард Италид очсон байна. Пеньянд эргэн очих тушаал авсныхаа дараа тэрбээр Италиас улс төрийн орогнол хүсэхээр шийджээ. Итали улс 2017 онд Хойд Солонгосын элчин Мун Жон Намыг цөмийн туршилттай холбоотойгоор албадан гаргасан билээ.

Эх сурвалж: Yonhap news

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж