Хүүхэд бүрийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх нь чухал гэж үзэн Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд тушаал гарган “Авьяас” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Дээрх хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнтэй танилцахаар салбарын сайд Л.Гантөмөр тэргүүтэй ажлын хэсгийнхэн орон нутагт ажиллаж буй. Тэднийг Завхан аймагт ажиллахад дунд сургуулийн 250 сурагч морин хуур хуурдаж, 460 хүүхэд бүжиглэж сюрприз барьжээ. Завхан аймгийн тухайд онцлоход хүүхэд бүр морин хуур, шатар, комьютерын хичээлд суралцдаг гэж хэлж болно. Өнгөрсөн намар тус аймагт өсвөрийн 9999 монгол шатарчид нэг дор цуглаж, оюун ухаанаа сорьсон. Энэхүү түүхэнд тэмдэглэгдэх үйл явдлыг санаачилж, хэрэгжүүлсэн хүн нь УИХ-ын гишүүн Я.Санжмятав. Мөн тэрээр Завхан аймгийн хэмжээнд 999 морин хуурчийг бэлтгэх санаачлага гаргаж, ажил хэрэг болгосон юм. Энэ бүхэн нь дунд сургуулийн сурагчдад авьяасаа хөгжүүлэх боломж нээсэн нь “Авьяас” хөтөлбөрийн хэрэгжилтэд аймгаараа хамгийн сайн үнэлгээ авч чаджээ.
Мөн Завхан аймгийн Чандмань-Эрдэнэ лабортори сургуулийн 4-р ангийн хүүхдүүд өөрсдийн зохиосон бодлогыг 36 аргаар хэрхэн боддогоо, индукаторын цаас ашиглан жимсний хүчиллэг шинжийг судалж байгаа, биологийн хичээл дээр навчны нимгэн хэсгийг томруулан судалж тэмдгэлгээ хийж буйгаа сайдад үзүүлэв.
Линзны фокус цэгийг олох хичээл явагдаж байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд хэлэхдээ хүүхдүүд нэг бодлогыг олон аргаар бодно гэдэг нь сэтгэх чадварыг суулгах ач холбогдолтой. Таван жил багшилсан багш нар одоо өөрсдийн арга барилаа бий болгох хэрэгтэй гэв. Мөн багш нар өөрийнхөөрөө хүүхдээ хүмүүжүүлэх хүүхдээ сургах тийм эрхийг боловсролын шинэчлэл олгож байгаа гэсэн юм.
Харин Лабратори сургууль гэдэг жишиг хөтөлбөр боловсруулж түүнийгээ сургуулуидад дэлгэрүүлэх тийм сургууль юм. Цөм хөтөлбөрийн хүрээнд лабратори сургууль бий болсон. Хүүхдийн чадварт суурилж мэдлэг бүтээх олгох нь цөм хөтөлбөрийн зорилго.
Аливаа зүйлийг жишээ нь өгүүлбэртэй бодлого өгөгдөл зүй тогтол гэх мэтчилэн судлагдахууныг сурах арга барилд хүүхдийг сургахад энэ шинэчлэлийн цөм хөтөлбөр чиглэсэн. Үүний үр дүнд хүүхдүүд чөлөөтэй дүгнэж чаддаг боддог, сонсдог гээд олон олон чадваруудад давхар суралцдагийг Е.Түмэнжаргал багш ярьж байна.
Ажлын хэсгийнхэн Завхан аймгийн Тэлмэн суманд ажиллаад Хөвсгөл аймгийн зүг хөдөлжээ. Тус аймагт ажиллаад Булган,Сэлэнгэ аймгуудад ажиллана.
Г.НАРАН