"Ерөнхийлөгчийг огцруулсны дараа УИХ тарах нь зөв" гэв | News.MN

"Ерөнхийлөгчийг огцруулсны дараа УИХ тарах нь зөв" гэв

Хуучирсан мэдээ: 2019.01.03-нд нийтлэгдсэн

"Ерөнхийлөгчийг огцруулсны дараа УИХ тарах нь зөв" гэв

"Ерөнхийлөгчийг огцруулсны дараа УИХ тарах нь зөв" гэв

Одоогоос гурван жилийн өмнө Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, АТГ-аас Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам тавих төслийн буюу “Монголын төмөр зам” (МТЗ) компанийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн, хуурамч гүйцэтгэлээр залилан мэхэлсэн, мөнгө угаасан байж болзошгүй хэргийг шалгаж эхэлсэн. Тус хэрэгт Зам тээврийн сайд асан А.Гансүх, Төрийн  өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Цогтбаатар, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн  төслийн хэлтсийн даргаар ажиллаж байсан А.Зориг, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нарт Эрүүгийн хэрэг үүсгэн  шалгаж байсан билээ.

Мөн дээрх хэрэгтэй холбоотойгоор БНСУ-ын иргэн, “Самсунг Си энд Ти” компанийн захирал Лий Жонг Ёл, “Соён инженеринг” компанид зургийн инженерээр ажиллаж байсан Гу Дун Хён нар хэрэгт холбогдож байсан юм. Улсын дээд шүүх хэргийг өнгөрсөн  арванхоёрдугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэж Лий Жонг Ёлыг эд хөрөнгө завшсан, залилан мэхэлсэн гэм буруутайд тооцож, 40 сая төгрөгөөр торгох буюу анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийг хуулийн дагуу огцруулж, УИХ-ыг тараах шаардлагыг УИХ-д хүргүүлэх асуудлаар "Сонгогч ард иргэдийн нэгдэл" ТББ-аас өнөөдөр /2019.01.03/ мэдээлэл хийлээ.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БҮРЭН ЭРХ ГЭХ ШАЛТГААНААР  Х.БАТТУЛГА ГЭМТ ХЭРЭГТ  ШАЛГАГДАХГҮЙ БАЙХ  НӨХЦӨЛ ҮҮСЧЭЭД БАЙНА

Хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр “Ерөнхийлөгч Х.Баттулга БНСУ-ын иргэн, “Самсунг Си энд Ти” компанийн захирал Лий Жонг Ёлд холбогдох хэргийг Улсын дээд шүүхээр шийдвэрлэгдсэний дараа ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаар дамжуулан худал мэдээлэл тараасан. Учир нь өөртэй нь  холбоотой 250 сая ам.долларын хэргийг огт хэрэгсэхгүй болгосон мэтээр олон нийтэд мэдээлэл тараасан нь хуульд нийцэхгүй байна. Ерөнхийлөгч өөрөө  ард түмнээ хууран мэхэлж  байна.

“Самсунг Си энд Ти” компани  110  сая ам.долларыг хөгжлийн банкнаас гаргуулж 73 сая ам.долларыг 13 компанид хуваан өгч газар шорооны ажил  хийлгүүлсэн.  Х.Баттулгын өөрийнх нь  авсан  гэгдэх  250 сая ам.доллараар газар шорооны ганц  ч ажил хийгээгүй. Лий Жонг Ёл нь  50 сая ам.долларыг цувчуйлан  Дубайн банканд хадгалсан байдаг. Энэ талаар  шалгаж өгөх хүсэлтийг БНСУ-ын прокурорт хүргүүлсэн.  Угаас улсад  татвар  төлөгдөөгүй мөнгө гэдэг утгаар Лий Жонг Ёлыг шалгах ёстой. Тэрбээр мөн  хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудлаас их хэмжээний  мөнгө завшсан.

Тиймээс Монгол Улсын ерөнхий прокурор Б.Амгаланбаатарт энэ хэргийг дахин шалгах хүсэлтийг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 12-ны өдөр хүргүүлсэн. Мөн Авлигатай  тэмцэх  газарт /АТГ/ хүргүүлсэн.  Ерөнхийлөгчийн бүрэн эрх гэх шалтгаанаар Х.Баттулга гэмт хэрэгт  шалгагдахгүй байх  нөхцөл үүсчээд байна. Гэхдээ тухайн Лий Жонг Ёлд холбогдох 13 төрлийн гэмт хэргээс зөвхөн дөрвөн төрлийн гэмт хэргийг шүүхээр ороод хоёр нь л шийдэгдсэн байдаг.  Уг нь улсын хилээр гарахгүй байхыг хориглосон ч  одоо чөлөөтэй хилээр гарж ороод явж байгаа учраас хилийн хориг тавихыг АТГ-аас хүссэн. Улс орны байдал хүнд үймээн самуунтай байгаа энэ үед ерөнхийлөгч огцруулсны дараа УИХ тарах нь зөв” гэв.

 Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-03 66.181.160.38

Одоогийн ерөнхийлөгч төрд ороогүй байхдаа ганзгын наймаа энэ тэр хийж л байсан байдаг.Улс төрд ороод бусармаг зүйл хийсэн ньүгүйшүү. Төмөр зам энэ тэрийг муусайн луйварчид өөрсдөө шахаж гацаачхаад.зүгээр байгаарай. Толгойгүй болгочохоод хүссэнээрээ монголыг самрах гэсэн санаа чинь муу санаа биеэ отно гэдгийн үлгэр болноо гайгүй

Avatar

Сараа 2019-01-03 210.106.212.11

Ёстой ЗӨВ.жэнко г огцруулаад шалгах нь зөв шүү.улсын мөнгийг луйвардаж болохгүй шүү дээ.

Avatar

Сумъяа 2019-01-03 202.9.42.143

тэр ёстой зөв хуульчид минь гаргалгаагийн нь олоорой

Avatar

Зочин уншигч 2019-01-03 109.22.93.79

Миеээнхболд. Огцор зайл

Avatar

яч 2019-01-03 103.87.255.62

Энэ мөнгөний амтанд орсон сурсан хэдэн хүн байна аа юу ч болсон явж л байдаг мэдэхгүй чадахгүй ч юм алга Би чадна багийн гишүүд

Avatar

ard tumen 2019-01-03 47.12.110.108

Malnuudaa erunkhiilegchiig ogstruul gej uygaa soliortsgoogood bainaa ta nar. Erunkhiilegchiig ard tumen songoson. Shaardlagatai Bol songoson khumuus ni l ogtsruulna, kharin ikh khurliin dargiig ikh khurlaas songodog , songoson khumuusiin olonkh ni ogtsruulakh sanaltai baikhad Mie uuriigee khaan gej bodood shivshgee khutgaad guriigeed baikh um ,ter ard tumniig kheterkhii ikh basamjilj baij aluulakh gej baigaa, ard tumen khen be gedgee udahgui kharuulaad ugnuu gaigui

Avatar

Ard 2019-01-03 103.26.195.225

Orkuudiin buus janhuug ogttsruulah ni tuiliin zuv!!!

Avatar

МОНГОЛЫГ ЯЛСАН ЖАНХУУГ ОГЦРУУЛЬЯ ! 2019-01-03 202.131.227.50

Кармааны хулгайчаас төрийн хулгайч болсон 17 чингэлэг спиртээр ард түмнээ хордуулагч орос б**********ч эхнэртэй ЖАНХУУ баттулга ард түмний 30 хувийн саналаар, путины хакер ажиллагаагаар оркуудын Ерөнхийлөгчөөр сонгогдож, ФБ твийтэрийн хэмжээнд улс орныг удирдаж, толгой нь олгой болсон бөхчүүдийг шагнаж, цэргийн коммунизм ярьж өвчигнөхийг АРДЧИЛАЛ гэдэг юм !!!

Avatar

МОНГОЛЫГ ЯЛСАН ЖАНХУУГ ОГЦРУУЛЬЯ ! 2019-01-03 202.131.227.50

Маш зөв зүйтэй зүйлийг хэлсэн байна. Гар хөлөө өргөөд дэмжиж байна. Жанхуугийн асуудлыг нэн даруй УИХ-д импичмент үзүүлэх байдлаар оруулж ирээд огцруулах хэрэгтэй!!! Үхсэнээ хийгээд үлбэгэнээд айгаад байдаг юм бэ!!! Жанхууг огцруулах хангалттай олон үндэслэл гарч ирсэн, хуулийн маш олон зүйл заалтыг зөрчсөн явна!!! Тэгээд ч жанхуу бол Эрүүгийн онц ноцтой гэмт хэргийн сэжигтэн бөгөөд яллагдагч хэвээрээ байгаа шүү дээ!!!

Avatar

Иргэн 2019-01-03 182.160.2.53

Ерөнхийлгчийг хэн дуртайгийн дэмийрснээр огцруулчидаг юм биш гэдгийг мэддэггүй, мэдэж чаддаггүй, мэддэг байлэаа ч түүнийгээ үл тоон олон түмнийг хууран мэхлэх замаар бусдыг буруу, зарччимгүй зүйлд уриалдаг ийм хуульч гэгчдийг ил цагаан луйварчин гэдэг бөгөөд тэд нарыг хэрхэхээ өөрсдөө мэдэгтүн. олон түмэн минь

Avatar

МОНГОЛЫГ ЯЛСАН ЖАНХУУГ ОГЦРУУЛЬЯ ! 2019-01-03 202.131.227.50

Эргүү мал аа, хууль зөрчсөн эрүүгийн гэмт хэрэгтэн жанхууг огцруулах нь яахааараа буруу байдаг юм? Харин ч нэн даруй огцруулж төмөр замаас идсэн 280 сая доллараа буцааж авмаар байна!!!

Avatar

Зочин 2019-01-03 182.160.2.53

Ерөнхийлгчийг хэн дуртайгийн дэмийрснээр огцруулчидаг юм биш гэдгийг мэддэггүй, мэдэж чаддаггүй, мэддэг байлэаа ч түүнийгээ үл тоон олон түмнийг хууран мэхлэх замаар бусдыг буруу, зарччимгүй зүйлд уриалдаг ийм хуульч гэгчдийг ил цагаан луйварчин гэдэг бөгөөд тэд нарыг хэрхэхээ өөрсдөө мэдэгтүн. олон түмэн минь

Avatar

иргэн 2019-01-03 202.179.27.251

Ерөнхийлөгчийг Огцоруулах огцоруулахыг энэ Дуракууд мэддэг ч юм биш Ерөнхийлөгчийг Ард иргэд Сонгосон хэрвээ Баттулга тийм Эрүүгийн хүнд элемент байсан юм бол тухайн үед Сонгуульд Нэр дэвшиж байхад нь Яагаад энэ талаар дуугараагүй мөртлөө одоо гэнэт дуугарах болов сонин юмаа Хөгийн л юм

Avatar

МОНГОЛЫГ ЯЛСАН ЖАНХУУГ ОГЦРУУЛЬЯ ! 2019-01-03 202.131.227.50

АН хамгийн их санал хулгайлж, луйвардсан. Төвд кармааны хулгайч жанхуу баттулга 50.000 төгрөгийг 200.000 хүнд тарааж гарч ирлээ. Нийтдээ 10 тэрбум орчим төгрөг тараасан яг илэрч баригдсан нь л 1 тэрбум төгрөг байгаа юм шүү дээ. Мөн дээрээс нь жанхуу сонгуулийн хар машиныг Оросоос авчирсан 10 хакераар дамжуулж хакердсан баримт удахгүй ил болох болно.

Avatar

Одоогоор 2019-01-03 66.181.178.21

Одоогоор М.Энхболд, Батулга нарыг огцруулах нь зөв гэдэг нь маш тодорхой харагдаж байна. Харин Хүрэлсүх жирийн иргэдийн эрх ашигт нийцсэн алхам хийж байна.

Avatar

Зочин 2019-01-03 150.129.140.1

Эхлээд х***а М.Энхболдыг зайлуул ?

Avatar

Зочин 2019-01-03 149.167.33.143

ЧИ Ч МЭДРЭМЖГҮЙ АМЬТАН МИ ЭН ХУЙ ЗОМБИД БООЦОО ТАВИАД АЛДЛААДАА ХЭДЭН БОР ЦААС АВСНЫХАА ТӨЛӨӨ НЭР ХҮНДЭЭ Ч АЛДААД ӨМГӨӨЛӨГЧИЙН ЛИЦЕНЗЭЭ Ч АЛДЛАА ДАА

Avatar

Зочин 2019-01-03 202.131.225.249

угны зөв л ярьсан бна шүү дээ Женко хэргээс мултрах гээд л бгаа юм биш үү

Avatar

irgen 2019-01-03 202.21.118.174

ene bytelgyi nuhur haana yaj heryyl tarya gej demii yum yarig olnii setgeliig yumyylj ashig ilj baih yum!!yynii ygiig sonsohch herejjyi!!!

Avatar

zochin 2019-01-03 64.119.18.51

ene neg alia salbadai baina aa, tsuuvur choniin beltreg shig khaana khunii muu uzne, tend l shinshilj yavakh yum daa

Avatar

Зочин 2019-01-03 103.206.195.163

ярив аа

Avatar

Зочин 2019-01-03 188.62.88.27

Mash zuv. Bugdiig ni zailuulah yostoi

Avatar

Монгол 2019-01-03 64.119.17.219

Хирээ мэдэж хэрзэлзэхгүй бол алуулна шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж