"Ерөнхийлөгчийг огцруулсны дараа УИХ тарах нь зөв" гэв

Хуучирсан мэдээ: 2019.01.03-нд нийтлэгдсэн

"Ерөнхийлөгчийг огцруулсны дараа УИХ тарах нь зөв" гэв

"Ерөнхийлөгчийг огцруулсны дараа УИХ тарах нь зөв" гэв

Одоогоос гурван жилийн өмнө Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, АТГ-аас Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам тавих төслийн буюу “Монголын төмөр зам” (МТЗ) компанийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн, хуурамч гүйцэтгэлээр залилан мэхэлсэн, мөнгө угаасан байж болзошгүй хэргийг шалгаж эхэлсэн. Тус хэрэгт Зам тээврийн сайд асан А.Гансүх, Төрийн  өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Цогтбаатар, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн  төслийн хэлтсийн даргаар ажиллаж байсан А.Зориг, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нарт Эрүүгийн хэрэг үүсгэн  шалгаж байсан билээ.

Мөн дээрх хэрэгтэй холбоотойгоор БНСУ-ын иргэн, “Самсунг Си энд Ти” компанийн захирал Лий Жонг Ёл, “Соён инженеринг” компанид зургийн инженерээр ажиллаж байсан Гу Дун Хён нар хэрэгт холбогдож байсан юм. Улсын дээд шүүх хэргийг өнгөрсөн  арванхоёрдугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэж Лий Жонг Ёлыг эд хөрөнгө завшсан, залилан мэхэлсэн гэм буруутайд тооцож, 40 сая төгрөгөөр торгох буюу анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийг хуулийн дагуу огцруулж, УИХ-ыг тараах шаардлагыг УИХ-д хүргүүлэх асуудлаар "Сонгогч ард иргэдийн нэгдэл" ТББ-аас өнөөдөр /2019.01.03/ мэдээлэл хийлээ.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БҮРЭН ЭРХ ГЭХ ШАЛТГААНААР  Х.БАТТУЛГА ГЭМТ ХЭРЭГТ  ШАЛГАГДАХГҮЙ БАЙХ  НӨХЦӨЛ ҮҮСЧЭЭД БАЙНА

Хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр “Ерөнхийлөгч Х.Баттулга БНСУ-ын иргэн, “Самсунг Си энд Ти” компанийн захирал Лий Жонг Ёлд холбогдох хэргийг Улсын дээд шүүхээр шийдвэрлэгдсэний дараа ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаар дамжуулан худал мэдээлэл тараасан. Учир нь өөртэй нь  холбоотой 250 сая ам.долларын хэргийг огт хэрэгсэхгүй болгосон мэтээр олон нийтэд мэдээлэл тараасан нь хуульд нийцэхгүй байна. Ерөнхийлөгч өөрөө  ард түмнээ хууран мэхэлж  байна.

“Самсунг Си энд Ти” компани  110  сая ам.долларыг хөгжлийн банкнаас гаргуулж 73 сая ам.долларыг 13 компанид хуваан өгч газар шорооны ажил  хийлгүүлсэн.  Х.Баттулгын өөрийнх нь  авсан  гэгдэх  250 сая ам.доллараар газар шорооны ганц  ч ажил хийгээгүй. Лий Жонг Ёл нь  50 сая ам.долларыг цувчуйлан  Дубайн банканд хадгалсан байдаг. Энэ талаар  шалгаж өгөх хүсэлтийг БНСУ-ын прокурорт хүргүүлсэн.  Угаас улсад  татвар  төлөгдөөгүй мөнгө гэдэг утгаар Лий Жонг Ёлыг шалгах ёстой. Тэрбээр мөн  хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудлаас их хэмжээний  мөнгө завшсан.

Тиймээс Монгол Улсын ерөнхий прокурор Б.Амгаланбаатарт энэ хэргийг дахин шалгах хүсэлтийг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 12-ны өдөр хүргүүлсэн. Мөн Авлигатай  тэмцэх  газарт /АТГ/ хүргүүлсэн.  Ерөнхийлөгчийн бүрэн эрх гэх шалтгаанаар Х.Баттулга гэмт хэрэгт  шалгагдахгүй байх  нөхцөл үүсчээд байна. Гэхдээ тухайн Лий Жонг Ёлд холбогдох 13 төрлийн гэмт хэргээс зөвхөн дөрвөн төрлийн гэмт хэргийг шүүхээр ороод хоёр нь л шийдэгдсэн байдаг.  Уг нь улсын хилээр гарахгүй байхыг хориглосон ч  одоо чөлөөтэй хилээр гарж ороод явж байгаа учраас хилийн хориг тавихыг АТГ-аас хүссэн. Улс орны байдал хүнд үймээн самуунтай байгаа энэ үед ерөнхийлөгч огцруулсны дараа УИХ тарах нь зөв” гэв.

 Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж