Москвад баригдсан тагнуулчтай АНУ-ын Элчин сайд уулзав

Хуучирсан мэдээ: 2019.01.03-нд нийтлэгдсэн

Москвад баригдсан тагнуулчтай АНУ-ын Элчин сайд уулзав

Москвад баригдсан тагнуулчтай АНУ-ын Элчин сайд уулзав
ОХУ-д суух АНУ-ын Элчин сайд Жонн Хантсман

АНУ-ын иргэн Паул Уэланыг ОХУ-ын эрх ашигтай холбоотой нууц мэдээ, материалыг цуглуулсан учраас тагнуулч хэмээн үзэж, баривчилсан тухай ОХУ-ын Аюулгүй байдлын яамнаас Мягмар гаригт /2019.01.01/ мэдээлсэн билээ. Харин өчигдөр /2019.01.02/ түүнийг ОХУ-д суугаа АНУ-ын Элчин сайд Жонн Хантсмантай уулзуулсан байна. Уулзалтын дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга уг асуудлаар хэвлэлийн бага хурал хийжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео

“Хэргийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг бид Оросын талаас шаардаж байгаа бөгөөд хэрвээ баттай үндэслэлгүйгээр АНУ-ын иргэнийг баривчилсан нь тогтоогдвол түүнийг яаралтай эх оронд нь буцаан авчрах арга хэмжээ авах болно” хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өчигдөр хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Паул Уэланыг өнгөрсөн Баасан гаригт /2018.12.28/ Москва хотод баривчилсан бөгөөд тэрбээр тэнгисийн цэрэгт хамт албан хааж байсан найзынхаа хуримд очихоор ОХУ-ыг зорьсон аж. ОХУ-ын зүгээс түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд хэрвээ тагнуулын үйл ажиллагаа явуулсан нь нотлогдвол 20 хүртэлх жил шоронд хорих ялаар шийтгэгдэх юм.

Паул Уэлан

АНУ-ын иргэн Паул Уэланыг ОХУ-д тагнуулын хэргээр баривчилсан цаг хугацааг нь дүгнэн үзвэл улс төрийн ашиг сонирхлын үүднээс хэрэгт гүтгэсэн гэж үзэх үндэслэлтэй хэмээн АНУ-ын хэвлэлүүд бичиж байна. Тухайлбал, 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ-ыг хөндлөнгөөс оролцсон гэх хэргийг ид шалгаж байгаа төдийгүй, түүнийг баривчлагдахаас хэдхэн хоногийн өмнө тагнуулын хэргээр АНУ-д баривчлагдан, хоригдож байгаа ОХУ-ын иргэн Марина Бутина хэргээ хүлээсэн билээ. ОХУ-ын зүгээс Марина Бутинаг тагнуулч байсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн сард хийсэн жилийн ажлаа дүгнэх хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн юм.

Эх сурвалж: New York Times

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж