Цагаандэлгэр сумынхан шатахуун авах боломжгүй болов

Хуучирсан мэдээ: 2019.01.03-нд нийтлэгдсэн

Цагаандэлгэр сумынхан шатахуун авах боломжгүй болов

Цагаандэлгэр сумынхан шатахуун авах боломжгүй болов

Дундговь аймгийн Цагаандэлгэр сум шатахуун авах станцгүй ес хонож байна. Учир нь тус суманд байрлах ганцхан шатахуун түгээх станцын үйл ажиллагаа зогссон байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас оны өмнө буюу арванхоёрдугаар сарын 24-нд хоёр суманд төлөвлөгөөт шалгалтыг зохион байгуулж улмаар тус  сум дахь “Хөрс” автосервис компанийн шатахуун түгээх станцыг үйл ажиллагааг түр зогсоожээ.

Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Цагаандэлгэр суманд шатахуун түгээх станцын үйл ажиллагаа зогссон нь үнэн. Аймгийн мэргэжлийн хяналтын газраас “Хөрс” автосервис компанийн шатахуун түгээх станцад шалгалт хийхэд, тус станц нь барилга байгууламжаа Улсын комисст хүлээлгэж өгөөгүй, шатахуун түгээх станцын MNS 2013 46 98 гэсэн стандарт шаардлага хангаагүй зэрэг зөрчил илэрсэн. Иймд үйл ажиллагаа явуулах эрхийг нь түр хориглосон байгаа. Тус компани зөрчлөө арилгавал ажиллах эрх нь нээлттэй” гэх тайлбар өглөө.

Цагаандэлгэр сум дахь шатахуун түгээх станц нь "жижиглэнгийн тусгай зөвшөөрлийн үнээр үйл ажиллагаа явуулна" гэсэн тусгай зөвшөөрөлгүй байсан аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж