Бөхийн өргөөг нээх асуудал хойшлогджээ

Хуучирсан мэдээ: 2019.01.03-нд нийтлэгдсэн

Бөхийн өргөөг нээх асуудал хойшлогджээ

2018 онд Бөхийн өргөөнд хоёр удаа үймээн гарч Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас хамгаалалтад авсан юм.

Бөхийн өргөөг нээх асуудал хойшлогджээ

Бөхийн өргөөг яаралтай нээх талаар дархан аварга Х.Баянмөнх, УИХ-ын гишүүн, Монголын Үндэсний бөхийн холбооны шинэ тэргүүн Б.Бат-Эрдэнэ нар уулзаж, тохиролцоонд хүрсэн билээ.

Тэд хэвлэлийн бага хурал хийж, бөхчүүдийн түр зөвлөл байгуулж, боломжтой байгаа бүхнээ хийн, бөхийн өргөөг нээх болно гэдгээ мэдэгдсэн юм. Тэгвэл энэ асуудал нэг хэсэгтээ шийдэгдэхгүй бололтой. Учир нь Л.Чинбат тэргүүтэй хүмүүсээс хүсэлтийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Бөхийн холбоотой маргаантай байгаа тал буюу Л.Чинбат тэргүүтэй хүмүүсээс татгалзсан хариу илгээсэн аж. Тэд Х.Баянмөнх аварга дангаараа манай холбоог төлөөлөхгүй. Тиймээс татгалзаж байна гэсэн хариуг Баянзүрх дүүргийн шүүхэд өгснөөр Бөхийн өргөөг нээх асуудал хойшлогджээ.

Холбоотой мэдээ

Б.Бат-Эрдэнэ, Х.Баянмөнх нар ард түмнээс уучлалт гуйлаа

Б.Бат-Эрдэнэ, Х.Баянмөнх нар ард түмнээс уучлалт гуйлаа

Сануулахад, Бөхийн өргөөнд үймээн гарсан асуудал өнгөрөгч 2018 онд хоёр удаа гарч, Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас хамгаалалтад авсан юм. Тодруулбал, Үндэсний бөхийн холбооны “Их Эе” ээлжит их хурлын дараа буюу 2018 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Бөхийн өргөөнд бөхчүүд үймээн гарсан. Холбооны маргаантай асуудал удааширч 2018 оны есдүгээр сарын  28-ны өдөр дахин маргаан гарснаар Бөхийн өргөөг хаалттай хэвээр үлдээсэн юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж