&#34Ардын хөгжимд зориулсан концертууд&#34 ганцхан удаа

Хуучирсан мэдээ: 2015.03.16-нд нийтлэгдсэн

&#34Ардын хөгжимд зориулсан концертууд&#34 ганцхан удаа

Морин хуурын чуулгын уран бүтээлчид "Ардын хөгжимд зориулсан концертууд" тоглолтоо ирэх пүрэв гаригт буюу энэ сарын 19-ний 19.00 цагт Улсын филармонийн тайзнаа тоглох гэж байна. 

ХБНГУ-ын Берлин хотноо дэлхийн аялал жуулчлалын салбарын хамгийн том нэгдсэн арга хэмжээ болох И-Ти-Би–Берлин 2015 (ITB Berlin 2015) үзэсгэлэн гуравдугаар сарын 3-8-ны өдрүүдэд зохион байгуулагдсан билээ. Уг үзэсгэлэнд манай улс жил бүр тасралтгүй оролцож ирсэн ба энэ оны хувьд Түнш орны онцгой статустайгаар оролцжээ.

Манай улс үзэсгэлэнд “албан ёсны түнш статустай” оролцсоноор нээлтийн үйл ажиллагааг нээж, хурал, гала концерт болон Монгол Улсын соёл, зан заншлыг харуулсан хүлээн авалт зохион байгуулж, аялал жуулчлалын мэргэжлийн хурал чуулган, дугуй ширээний ярилцлага зэрэг Монгол Улсыг сурталчлан таниулсан томоохон арга хэмжээ, уулзалтыг зохион байгуулсан байна.  Энэхүү үзэсгэлэнд Улсын Филармонийн Морин хуурын чуулга оролцсон бөгөөд германы хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр дамжуулан урлагийн тоглолтоо хүргэжээ.

Морин хуурын чуулгын уран бүтээлчид “Ардын хөгжимд зориулсан концертууд” тоглолтоо ирэх пүрэв гаригт буюу энэ сарын 19-ний 19.00 цагт Улсын филармонийн тайзнаа ганцхан удаа тоглох гэж байна.

Тус тоглолтод монголын хөгжмийн зохиолчдын ардын хөгжимд зориулсан бичсэн шилдэг бүтээлүүд тоглогдох юм. Тасалбарыг Улсын филармонийн кассаар болон 1900-1617 үнэгүй хүргэж өгөхөөс гадна дэлгэрэнгүй мэдээллийг 7011-8012, 7014-8012, 99925074 утсаар холбогдон авч болно. Мөн https://www.facebook.com/pages/Mongolian-State-Philharmonic/-т хуудаст зочлоорой.

Монгол түмний итгэлийн баясгалан

Морин хуур эгшиглэх ариун өргөөнд саатан морилохыг урьж байна.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж