ОХУ: Дэлбэрэлтийн улмаас нас барсан хүний тоо 31 хүрчээ

Хуучирсан мэдээ: 2019.01.03-нд нийтлэгдсэн

ОХУ: Дэлбэрэлтийн улмаас нас барсан хүний тоо 31 хүрчээ

ОХУ: Дэлбэрэлтийн улмаас нас барсан хүний тоо 31 хүрчээ

ОХУ-ын Магнитогорск хотод орон сууцны барилгад газ дэлбэрсний улмаас дөрвөн хүн гэмтэж, 40 орчим хүн сураггүй алга болоод байгаа тухай бид мэдээлсэн билээ. Тэгвэл өчигдрийн /2018.01.02/ байдлаар нас барсан хүний тоо 31 болж өссөн байна.

ОХУ-ын Уралын холбооны тойргийн үйлдвэрлэлийн бүс болох Магнитогорск хотод шинэ оны өмнөх өдрийн /2018.12.31/ өглөө 06.00 цагийн үед газ дэлбэрсний улмаас арван давхар байшин нурсан аж. Барилгын нуранги дороос хүмүүсийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа бөгөөд 15 хүнийг одоо болтол олж чадаагүй байгаа юм.

Түүнчлэн дэлбэрэлт болсноос бараг 35 цагийн дараа барилгын нуранги дороос 11 сартай хүүхдийг аврах багийнхан олсон бөгөөд тэрбээр толгойдоо бэртэл авч, гар хөл нь осгосон байсан ч одоо биеийн байдал нь харьцангуй сайжран, ээжтэйгээ хамт Москва хотын эмнэлэгт хэвтэж байгаа аж.

Дэлбэрэлт болох үеэр 1973 онд баригдсан тус барилгад 120 орчим хүн байсан бөгөөд цагдаа нар дэлбэрэлтийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа юм.

Тус барилгын нэгдүгээр давхарт хоолны газар болон дэлгүүр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ахуйн хийг хэрэглэх аюулгүй ажиллагааг сахихгүй байгаагаас үүдэн сүүлийн жилүүдэд ОХУ-д иймэрхүү хэрэг гарах нь ихэссэн.

Харин албан бус эх сурвалжийн мэдээлснээр дэлбэрэлт үүссэн шалтгаан нь ахуйн хий алдагдсаны улмаас бус хэн нэгний санаатайгаар үйлдсэн “террорист ажиллагаа” байж болох аж. Учир нь тус байшингийн хоёрдугаар давхарт тэсрэх бөмбөг байрлуулсан байсныг мөрдөгчид олж илрүүлсэн гэдгийг нэгэн хүн znak.com веб сайтад мэдээллэсэн байна. Түүнчлэн хэрэг гарсан өдрийн орой цагдаа нар сэжиг бүхий гурван этгээдтэй дэлбэрэлт болсон газрын ойролцоо буудалцаж, хоёрыг нь баривчилсныг, мөн нурсан байшинд цагдаа нар анх ирэхдээ тэсрэх бөмбөг нууцаар хайж байсныг амьд үлдсэн оршин суугчид хэлж байгаа юм.

Гэхдээ байшинг санаатайгаар дэлбэлсэн гэх таамаглал нь цагдаагийн газрын албан ёсны дүгнэлт биш юм.

Эх сурвалж: Guardian

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж