Сайн илтгэхийн үндэс нь дуу хоолойгоо зөв ашиглах

Хуучирсан мэдээ: 2015.03.16-нд нийтлэгдсэн

Сайн илтгэхийн үндэс нь дуу хоолойгоо зөв ашиглах

Үгийн сайн сонголт, илтгэх урлагийн техникүүдийг эзэмших нь сайн илтгэх, санаагаа бусдад ойлгуулахад чухал боловч дуу хоолойгоо бүрэн дүүрэн ашиглах нь илүү чухал. Хүн өсч торних явцад тогтсон дуу хоолойгоо хэрэглэххэвшсэн дадал зуршил болон нөгөө талаас та өөрийнхөө дуу хоолойг толгойн ясны тогтолцоогоор дамжуулан сонсдог болохоор таны дуу хоолой өөрт чинь сонсогдож байгаагаас бусад хүмүүст ялгаатай сонсогддог. Өөрийнхөө дуу хоолойн бичлэг хийж эргүүлэн сонсоход таны төсөөлж байснаас өөр сонсогдох нь бий. Учир нь өөрийнхөө дуу хоолойг гадаад орчны чимээний долгион болон гадаад чихний мэдрэмжээр дамжуулан сонсдог.

Орчин үед ухаалаг утас, таблет эсвэл компьютертоо өөрийнхөө ярьж, илтгэж байгааг хураан авч, сонсож үзэх бүрэн боломжтой. Магадгүй та өмнө нь анзаарч байгаагүй, бусдын чихэнд чийртэй сонсогдохоор, сонсож байгаа хүмүүст буруу сэтгэгдэл төрүүлэхээр дуу хоолой, ярианы дадлаа анзаарч болох юм. Дуу хоолой, ярих дадлын алдаатай талаа олж, зарим өөрчлөлт хийх нь таны дуу хоолой таны дамжуулахаар зорьсон мэдээлэлийг аль болох үнэн зөвөөр, оновчтой илэрхийлэхэд маш их тусална.

Амьсгал нь дуу хоолойнд маш чухал үүрэгтэй. Дуу хоолойгоо сайн ашиглана гэдэг бол өгүүлэгч хүн өөрийн онцлогоо бүрэн илэрхийлж, тухайн хүний бүхэл бие махбодь ярих, өгүүлэхэд оролцоно гэсэн үг. Амьсгалаа зөв ашиглах нь дуу хоолойны түвшингийн цар хүрээг маш ихээр чөлөөлж, өөртөө байгаа өмнө нь мэддэггүй байсан нөөц бололцоог ярих илтгэх үедээ ашиглах боломжийг өгдөг.

Хэрвээ та ярьж байх үедээ чөлөөтэй, тайван байж чадвал таны амьсгал цээжний доод хэсэгт хүрч улмаар өрц тань амьсгалыг доош нь гэдсэн хэсэг рүү дамжуулдаг. Үүний дараа та амьсгалаа дуу авиагаар дамжуулан гаргах үед уг дуу авианд цээжин дэх бүхий л хөндий зайн чичиргээ, цуурай нэмэгддэг. Энэ нь таны бие бүхэлдээ уг дуу авиаг гаргахад оролцож байгааг харуулж байгаа юм.

Хэрэв гүехэн, зөвхөн цээжний дээд хэсгээ ашиглан амьсгалж, мөр болон хүзүүний булчингаа сул тавихгүй бол таны дуу хоолой тэр хэсгээс л гарах бөгөөд дуу авиа гаргахад ашиглагддаг биеийн бусад хэсгүүд ашиглагдахгүй гэсэн үг. Хоолой болон цээжний дуу тархалтын хөндийг бүрэн ашиглагдаагүй үед нарийхан, өндөр дуу авиа гардаг.

Цээжин хэсгээс гадна хүзүүн дэхь дуу тархалтын орон зай буюу pharynx нь дуу хоолойнд томоохон үүрэг гүйцэтгэж, баяжуулж өгдөг. Хэл, ам, хамрын арын хэсэг дэх зай, толгой болон гавлын яс дахь хөндийн бүх зайнууд нь эрүү, тагнай, хэл чөлөөтэй байх үед өөр өөрсдийн чичиргээг гарч байгаа дуу авианд нэмж өгдөг.

үргэлжлэл: biznetwork.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж