Монголын “Олимпизмыг аврах хөдөлгөөн”-ий тэргүүн Чимэддоржийн Бат-Эрдэнэ Монголын үндэсний олимпийн хороог /МҮОХ/ шалгаж өгөхийг хүссэн захидлыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Олон улсын олимпийн хорооны /ОУОХ/ Ёс зүйн хорооны одоогийн дарга Бан Ги Мунд арванхоёрдугаар сарын 28-ны өдөр илгээсэн тухай дэлхийн спортын мэдээллийн сайт болох “INSIDETHEFGAMES” мэдээлжээ.
“Олимпизмыг аврах хөдөлгөөн” хэмээх ТББ нь МҮОХ-ны дарга Д.Загдсүрэнг огцрох ёстой хэмээн үзэж, ийнхүү захидал илгээсэн байна. Захидалд дурдсанаар тус хөдөлгөөнөөс Д.Загдсүрэнг огцрохыг удаа дараа шаардаж байгаа ч хараахан амжилт олоогүй байгаа гэв.
Эх сурвалж: INSIDETHEGAMES
Холбоотой мэдээ