Португалийн шигшээ, Мадридын “Реал” багийн тоглогч Криштиану Роналдугийн “Facebook” хуудас хамгийн олон буюу 107 сая дагагчтай болжээ. Энэ тухай “ВВС” агентлаг мэдээлсэн байна. Тэрээр 107 102 969 сая дагагчтай болж, энэхүү жагсаалтын нэгдүгээрт бичигдлээ.
Роналду 2009 онд нүүр хуудастай болжээ. Харин 2014 оны аравдугаар сард түүний нүүр хуудас 100 сая дагачтай болсон байна. Поп дуучин Шакира дэлхийд анх удаа 100 саяас их дагагчтай хүнээр тодорч байжээ. Одоо тэрээр 107 090 085 сая дагагчаар хоёрт бичигдэж байна. Харин Роналду, Шакира нарын араас рэп дуучин Эминем (98 сая), жүжигчин Вин Дизел (90 сая), поп дуучин Рианна (89 сая) нар топ тавд бичигдэж байна.
Ч.ШАРХҮҮ