Вьетнам улсын кибер аюулгүй байдлын тухай шинэ хууль Мягмар гаригаас /2019.01.01/ эхлэн хүчин төгөлдөр болсон байна. Тус хуулийн дагуу цахим орчинд нам, төрийг шүүмжлэн бичих нь гэмт хэрэгт тооцогдох төдийгүй интернэт үйлчилгээ үзүүлдэг компаниуд шаардлагатай тохиолдолд хэрэглэгчдийнхээ мэдээллийг Засгийн газарт өгөх үүрэгтэй болж байгаа аж.

БНХАУ-ын цахим аюулгүй байдлын тухай хуультай олон талаараа ижил тус хуулийг хэрэгжүүлснээр Вьетнамын коммунист Засгийн газар ард иргэдээ цахим орчинд илүү сайн хянах, төрийн эсрэг тэрслэх, ард иргэдийг өдөөн турхирах аливаа гэмт хэргээс сэргийлэх ач холбогдолтой хэмээн тус улсын Төрийн аюулгүй байдлын яамнаас мэдээлжээ.
Харин хүний эрхийн байгууллагууд шинээр хэрэгжиж эхэлсэн цахим аюулгүй байдлын тухай хуулийг ард иргэдийн үг хэлэх эрх чөлөөнд халдсан, хүний эрхийн ноцтой зөрчил хэмээн үзэж байгаа юм. Учир нь тус хуулийн дагуу цахим орчинд төрийн үйл ажиллагаа, бодлого шийдвэрийг эсэргүүцсэн аливаа пост, сэтгэгдлийг цөмийг нь гэмт хэрэгт тооцох юм.
Вьетнамын Засгийн газар улс төрд шүүмжлэлтэй хандсан хүмүүсийг хорьж цагдах, баривчлах ажиллагаагаа 2016 оноос хойш идэвхжүүлж байгаа. Төрийн байгууламжийг тогтвортой байлгахын тулд цахим орчинд Засгийн газрыг шүүмжилсэн, худал мэдээлэл тавигдахаас сэргийлэх ёстой хэмээн тэд үздэг. Тус улсын Засгийн газар Фейсбүүк болон Гүүглийг компанийнхаа оффисыг Вьетнамд нээж, цахим хэрэглээг хянах асуудалд илүү ойртож ажиллах тухай хүсэлт тавьсан байна. Гүүгл компани удахгүй Вьетнамд өөрийн салбараа нээнэ хэмээн Ханойгоос мэдэгдээд байгаа.
Эх сурвалж: CNN
Зочин 2019-01-03 66.181.161.25
80-аад оны үед ЗХУ, БНМАУ-н хамтарсан, цэргийн хээрийн сургууль манай улсын өмнөд хил дээр явагдаж, Хятад улсыг вьетнамаас цэргээ татах шахалт үзүүлж, тэр нь ч үр дүнгээ өгч хятадууд вьетнамаас цэргээ татаж гаргасан байдаг.
Зочин 2019-01-03 124.158.109.140
Социализмын үед манай улс Вьетнамд мал махаар тусалдаг байсан юм гэсэн. Одоо тэд нар ямар ч гэсэн манайхаас түрүүлээд өөрийн гэсэн нефтийн үйлдвэрээ саяхан нээж амжсан улс даа.
мгл 2019-01-03 202.9.43.188
Вьетнам маш зөв хөгжиж байна. Бид нар болохоор эсрэгээрээ хэн юу дуртайгаа хуцаж байхыг ардчилал гээд ойлгочихсон, асар олон ТВ, сонин. Маш олон эсрэг тэсрэг, үнэн худал нь ойлгогдохоо байсан зуйлийг хэн дуртай нь бурж байдаг. Энэ нь нийгмийг хагаралдуулж, улмаар үнэн зуйл гэж байхаа больж, юунд, хэнд итгэхээ мэдэхээ байлаа. Гадныханы айгаад байдаг мэдээллийн дайныг өөрөө өөрсдөө үүсгээд алалцаж байна. Бид энэ хорвоогийн хамгийн адгийн улс боллоо.
Zochin 2019-01-03 202.179.31.254
Tegd chiniheer bol Ene turd bgaa Hulgaichuud, Avilgachuud yaaj ch bsan hamaagui bid dugai bh yostoi yu? Vietnamd turiin erhend bga humuus ni yamar bdagiig medehgui, magadgui manai ene heden hulgaicH DARGA naraas arai uur bj boloh yum, Mongoliin nuhtsuld bol iim huuli garval tegd l DUUS shuu.