Сэлэнгэ аймгийн Мандал суманд Төмөр замын дэр модны үйлдвэр ажилладаг ч түүхий эдийн дутагдалд орох болсноос сүүлийн хэдэн жилд хүндхэн нөхцөлд ажиллаж байгаа ажээ. Гэхдээ үйлдвэрийнхээ технологийг шинэчилж чадвал мод, модон эдлэл үйлдвэрлэж, аймгийнхаа төдийгүй хаяа залгаа аймгуудын хэрэгцээг ч хангах боломжтой юм байна. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатыг тус үйлдвэрийн үйл ажиллаагатай танилцах үеэр Төмөр замын дэр модны үйлдвэрийн удирдлагууд асуудлаа хэлж, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрт туслалцаа үзүүлэхийг хүссэн юм.
Үйлдвэрлэлд шинэ техник, технологи нэвтрүүлэн өргөтгөхөд 1.2 тэрбум төгрөг шаардлагатай. Үүний 900 сая төгрөгийн санхүүжилтийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас шийдэж өгөхөөр болоод байна. Үлдэж байгаа 300 сая төгрөгийн санхүүжилтийг Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгээс гаргахаар болов.
Энэ хэмжээний хөрөнгө оруулалтыг тус үйлдвэрт хийснээр 150 шахам иргэний ажлын байр хамгаалагдах төдийгүй шинэ техник технологи нэвтэрч үйлдвэр цаашид ажиллах боломж хангагдах ажээ.
Г.ДАРЬ