Ч.Бадрал "Кардифф-2019"-ийн шилдэг 19 дуучны нэг болов | News.MN

Ч.Бадрал "Кардифф-2019"-ийн шилдэг 19 дуучны нэг болов

Хуучирсан мэдээ: 2019.01.03-нд нийтлэгдсэн

Ч.Бадрал "Кардифф-2019"-ийн шилдэг 19 дуучны нэг болов

- Тэрбээр "дуу романс" болон "дуурийн ари" төрөлд 400 гаруй дуучдаас шилэгдэж үлджээ-

Ч.Бадрал "Кардифф-2019"-ийн шилдэг 19 дуучны нэг болов

Монгол Улсын Цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин Ч.Бадрал Дэлхийн дуурийн дуучин “Кардифф-2019″ уралдааны шигшээд үлджээ. Тэрбээр "дуу романс" болон "дуурийн ари" төрөлд 400 гаруй дуучдаас шилэгдэж үлджээ. Английн Лондон хотноо саяхан болж өнгөрсөн энэхүү тэмцээнд шилдэг 19 дуучин шигшээд тунаж байна. Тэд ирэх зургадугаар сарын 17-22-нд Уэлсийн Кардифф хотноо хэн нь дэлхийн дуучин болохоо харуулж, хоолойн чадлаа сорих юм.

Хоёр жил тутамд зохиогддог “BBC Cardiff Singer of the World” буюу "Дэлхийн дуурийн дуучин Кардифф" уралдаанд өмнө нь Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин 2015 онд оролцон, сопрано хоолойт агуу дуучин Сазерлендын нэрэмжит тусгай шагналын эзэн, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар 2017 онд оролцон шилдэг таван дуучны нэгээр шалгарч, дууны төрөлд тэргүүн байр эзэлж байсан юм. Тус уралдааны тэргүүн байрын шагнал 20 мянган паунд стерлинг буюу 67 сая төгрөг аж.

Дашрамд дурдахад, дуурийн дуучин Ч.Бадрал нь өнгөрсөн 2018 оны долдугаар сард Италийн алдарт CHIGIANA академиас зохион байгуулдаг “CHIGIANA international competition 2018” дуурийн дуулаачдын тэмцээний тэргүүн байрыг авч, “Golden Star-2018”  шагналын эзэн болсон юм. Нийт зургаан сар үргэлжилсэн уг тэмцээн дэлхийн олон оронд зэрэг явагдаж, 1870 дуучин өрсөлдсөн байдаг. Тэрбээр нэрт хөгжмийн зохиолч Римский-Корсаковын нэрэмжит олон улсын уралдаанд эрэгтэй дуучдын төрөлд тэргүүн байр эзэлсэн амжилттай яваа дуучин юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Badral daa,amjilt hysej bna!chi bol agyy syy!!! 2019-01-03 148.60.92.227

Badraliin yarilzlagad dyridagsanaar manai toriin bodlogo odoo her ni heregtei bna!tedniig tysgai bodlogoor demjeed egbel Manai ylasiin ner hynd ylam l garah bolno!odoo ta nar harj l baigaa baih!kazahstanii dyychin sinehen hyy Delhiid ylas toriin yydnees Kazahstanii neriig byyr syrtalchilaj neriin hyydas bolj yabna.yynees yugaaraa dytah yum be?zeb bodlogo heregtei bna!(Ylas torchid ee!)

Avatar

Зочин 2019-01-03 64.119.19.139

Баяр хүргэе. Манай залуучууд мундаг байна, хичээгээрэй чи чадна аа.

Avatar

Зочин 2019-01-03 185.22.224.96

Баяр Хүргэе.Ирэх зургадугаар сарын 17-22-нд Уэлсийн Кардифф хотноо тэмцээнд амжилт хүсье. Мундаг дуучин болохоо харуулж, хоолойн чадлаа гайхуулаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж