МАН-ын бүлэг хуралдахгүй

Хуучирсан мэдээ: 2019.01.03-нд нийтлэгдсэн

LiveМАН-ын бүлэг хуралдахгүй

МАН-ын бүлэг хуралдахгүй
14 : 42
2019-1-3

МАН-ын бүлэг хуралдахгүй

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахаар үдээс өмнөх чуулганы хуралдаанаас завсарлага авсан. Зарим гишүүдийн зүгээс УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн бүлгийнхээ гишүүдтэй уулзаж, зөвшилцсөний дараа бүлэг хуралдана гэсэн мэдээллийг өгсөн.

Гэвч МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн цөөн тооны хэдэн гишүүнтэй уулзаад тарлаа.

Тэдний зүгээс бүлгийн хурал өнөөдөр хуралдахгүй гэдгийг хэлж байлаа. Тиймээс өнөөдөр МАН-ын бүлэг хуралдаж, ойлголцолд хүрч чадахгүй бололтой.

Ш.ЧИМЭГ

13 : 03
2019-1-3

МАН-ын бүлгийн уулзалт албан бусаар Д.Тогтохсүрэнгийн өрөөнд болж байна

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Пүрэв гаригийн чуулганы хуралдааныг түр хойшлуулах хүсэлт тавьсан. Үүний дагуу чуулган завсарласан ч МАН-ын бүлгийн хурал одоогоор эхлээгүй байна.

Харин бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өрөөндөө гишүүдээ дуудаж цөөн хэдээр нь уулзаж байна. Дөнгөж сая түүний өрөөнөөс УИХ-ын гишүүн О.Батнасан, Б.Батзориг, ХНХ-ын сайд С. Чинзориг нар гарлаа. Үүний  дараа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Б.Жавхлан нар бүлгийн даргатайгаа уулзахаар өрөө рүү нь орсон юм. Одоогийн байдлаар таван гишүүн бүлгийн даргын өрөөнд байна гэдгийг эх сурвалж өглөө.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн чуулганы хуралдаанд оролцохгүй байгаа гишүүдтэйгээ уулзаж ярилцана гэдгээ өнөө өглөө илэрхийлсэн билээ.

Ш.АДЪЯАМАА

10 : 58
2019-1-3

МАН-ын бүлгийн дарга гишүүдтэйгээ ярилцана

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахаар бүлгийн дарга чуулганы хуралдааныг түр хойшлуулсан. Тэгвэл бүлгийн хуралдааны өмнө МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн чуулганы хуралдаанд оролцохгүй байгаа 30 гаруй гишүүнтэйгээ уулзаж ярилцахаар болсон байна. Мөн МАН-ын бүлгийн гишүүдийн зүгээс УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх, чуулганаар хэлэлцэгдэхээр хүлээгдэж байгаа олон чухал асуудлыг хэлэлцэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм.

Тиймээс МАН-ын бүлгийн дарга бүлгээ хуралдуулах, цаашид байнгын хороо, чуулганы хуралдааны ирц бүрдүүлж, үйл ажиллагааг тасалдуулахгүй байх талаар намын бүлгийнхээ “хоёр” талын гишүүдтэй уулзалт хийсний дараа бүлэг хуралдахаар болжээ.

Ш.ЧИМЭГ

10 : 39
2019-1-3

Чуулганыг түр хойшлуулж, бүлэг хуралдахаар болов

Сүүлийн дөрвөн ч долоо хоног хуралдаж чадаагүй байсан УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр /2019.01.03/ 10.00 цагт товлогдсон. Чуулганы хуралдааныг 10.35 цагт УИХ-ын дарга М.Энхболд нээж, яаралтай хэлэлцэх ёстой олон чухал асуудал байгааг санууллаа.

Үүний дараа, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн үг хэлсэн юм. Тэрбээр, “Өнөөдрийн чуулганы хуралдаанаас өмнө МАН-ын бүлэг хуралдаж, цаг үеийн болон ойрын хугацаанд үүсээд байгаа олон асуудлыг хэлэлцэх, байр сууриа нэгтгэх шаардлагатай байгаа учраас чуулганы хуралдааныг түр хойшлуулж өгнө үү” гэсэн санал гаргасан юм. Ингээд чуулганы хуралдааныг түр хааж, УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахаар боллоо.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж