Бидэнд 3:0 гэсэн оноо хэрэгтэй, хамтдаа дэмжье

Хуучирсан мэдээ: 2015.03.16-нд нийтлэгдсэн

Бидэнд 3:0 гэсэн оноо хэрэгтэй, хамтдаа дэмжье

2018 оны дэлхийн аваргын урьдчилсан шатанд таараад байгаа Монгол-Зүүн Тиморын хариу тоглолт маргааш Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд 16.00 цагаас болно. Энэхүү тоглолтод манай хөлбөмбөгчид өрсөлдөгчөө 3:0-оор хожиж байж дараагийн шатанд тоглох эрхтэй болох юм. Учир нь эхний тоглолтод талбайн эзэд 4:1-ээр хожсон билээ.

Тиймээс маргааш хөлбөмбөгийн ногоон талбайд уулзаж, баг тамирчдаа дэмжье. Бидэнд энэ хожил их чухал билээ. Өрсөлдөгч багийг гоол оруулахгүй л бид хожих хэрэгтэй. Тэгэхдээ 3:0-оор гэсэн хүндхэн даваа бидний өмнө байна. Хэрвээ бид хожиж чадахгүй бол 2020 он хүртэл олон улсын тэмцээнд оролцох эсэх нь бүрхэг болох юм.

Бүгдээрээ дэмжье. Бидэнд боломж бий. 3:0.

Ч.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж