Задгайн талбайн сонгодог тулаан Бостон Брюинс багийн ялалтаар өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2019.01.03-нд нийтлэгдсэн

Задгайн талбайн сонгодог тулаан Бостон Брюинс багийн ялалтаар өндөрлөв

Задгайн талбайн сонгодог тулаан Бостон Брюинс багийн ялалтаар өндөрлөв

Манай гарагийн шайбтай хоккейн хамгийн том, хамгийн хүчирхэг лиг болох Хойд Америкийн ҮХЛ (NHL) юм. ҮХЛ-ээс шинэ оны анхны тоглолтыг задгай талбайд зохион байгуулаад 11 дэх жилээ үдэж байна. Энэ жил задгайн талбайн сонгодог тоглолт буюу “Winter Classic” тоглолт Индиана мужийн Саут-Бенд хотын “Notre Dame” цэнгэлдэх хүрээлэнд болж 76 мянга гаруй үзсэн байна.

ҮХЛ-ээс тус тоглолтод Стэнлийн цомыг тус бүртээ зургаан удаа хүртэж байсан Бостон Брюинс болон Чикаго Блэйкхаукс багийн дунд явуулсан юм. Чикаго Блэйкхаукс багийн хувьд задгай талбайн тоглолтонд дөрөв дэх удаагаа оролцож байгаа нь энэ байсан бөгөөд өмнө нь гурван удаа оролцохдоо хожил авч чадаагүй байсан. Тэгвэл тэдний өрсөлдөгч Бостон Брюинс баг өмнө нь хоёр удаа оролцохдоо нэг хожиж, нэг хожигдсон байдаг.

Энэ жилийн задгай талбайн тоглолт Бостон Брюинс багийн ялалтаар өндөрлөсөн бөгөөд 4:2 харьцаатай ялалт байгуулжээ. Тоглолтын эхний хоёр үед эн тэнцүү өрсөлдөж харилцан гоол оруулж байсан бол шийдвэрлэх гуравдугаар үед С.Курали болон Б.Марчанд нар тус бүр нэг гоол оруулсан. Чикаго Блэйкхаукс багаас тоглолтын сүүлийн минутад тооны харьцаа 3:2 байхад хаалгачаа суулгаж, тооны харьцааг тэнцүүлэхийг зорьж байсан ч эсрэгээрээ хаалгандаа гоол алдсан. Ингэснээр тоглолт 4:2 харьцаатай Бостон Брюинс багийн ялалтаар өндөрлөсөн байна. Хожил байгуулсан Бостон Брюинс баг тоглолтын турш повер-плэй буюу хүний илүүгээ маш сайн ашиглаж чадсан бөгөөд Д.Пастраняк болон П.Бергерон нар хүний илүүтэй тоглолтоос багийнхаа гоолуудыг оруулсан юм. Ийнхүү задгайн талбайн сонгодог тоглолт Бостон Брюинс багийг хожлоор өндөрлөсөн бол Чикаго Блэйкхаукс баг тус тоглолтоос хараахан хожил авч үзээгүй байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж